Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулган Coal Mongolia найм дахь жилдээ болж өнгөрлөө.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн чуулганы шагнал гардуулах ёслол өчигдөр болж, “Энержи ресурс” компани шилдгийн шилдгээр шалгаран, Гран при шагналын эзнээр тодорлоо.
Тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Алтан уурхайчин” цомыг гардан авав.
Энэ удаад оны шилдэг компаниийг шалгаруулахдаа хараат бус мэргэжилтнүүд буюу Монгол нүүрс ассоциацийн дэргэдэх шүүгчдийн зөвлөлийн саналыг үндэслэжээ. Мөн АМГТГ-аас ирүүлсэн нүүрс олборлолтын мэдээ, Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан нүүрс тээврийн энэ оны эхний долоон сарын гүйцэтгэлийг харгалзсан байна.
2018 оны шилдэг таван олборлогч компанид урьдилсан байдлаар дараах таван компани шалгарсан юм.
Компанийн нэр |
Олборлосон нүүрс |
Олон нийтийн саналын тоо |
МАК |
6 сая тонн нүүрс |
659 |
Эрдэнэс таван толгой |
5.7 сая тонн |
1129 |
Энержи ресурс |
5.5 сая тонн |
1883 |
South Gobi Sands |
1.9 сая тонн |
267 |
Мон-Энко |
1.7 сая тонн |
361 |
Олон нийтийн санал асуулгыг coalmongolia.mn цахим хуудсаар өчигдрийн 19 цаг хүртэл авчээ.
Шалгаруулалтын эцсийн дүнг гаргахдаа шүүгчид өөрсдийн оноо, олон нийтээс авсан дээрх оноо болон дээрх компаниудын нийгмийн хариуцлага, хөдөлмөр хамгаалал, нөхөн сэргээлт, татварын хэмжээ, компанийн засаглал зэргийг ч харгалсан байа.
COAL MONGOLIA AWARDS 2018-ЫН БУСАД ШАГНАЛУУД
Шилдэг үзэсгэлэн гаргагч байгууллага-“Юнайтед Белаз машинери”
Шилдэг гэрээт олборлогч “Тийс Монголиа”
Шилдэг техник технологи нийлүүлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж”
Шүүгчид энэ удаагийн бүтээмжийн шагналыг “Эрдэнэс таван толгой” ХК-д олгохоор шийдвэрлэжээ. Тус компанийн хийсэн хайгуулын ажлын үр дүнд ордын нийт нөөцийг 7.3 тэрбум тонноос 8 тэрбумд хүргэсэн юм.