"Багануур" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун Coal Mongolia 2018 чуулганд оролцов. Тэрээр компанийнхаа санхүүгийн байдал, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдээ танилцуулсан юм.
"Багануур" ХК жил бүр 10-12 га газарт нөхөн сэргээлт хийснээр нийт 112 гад биологийн нөхөн сэргээлт хийжээ. Манай улсын анхны хувьцаат компаниудын нэг. 2016 онд нэмэлт хайгуул хийснээр 599 сая тонн нөөцтэй байсныг 812 сая тонн болгон өсгөсөн байна.
Нэг тонн нүүрсний өртөг 39 мянга, борлуулдаг үнэ нь 31 мянган төгрөг тул алдагдал хүлээсээр.
Тус уурхайн инженерүүд сайжруулсан түлш үйлдвэрлэх төслийг дотоодын Мон-Ичкон компанитай хамтран бичжээ. Нэмүү өртөг бүтээх энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хүлээж байна. Жилд 100 мянган ширхэг брэкэтийг ямар ч хаягдалгүй үйлдвэрлэнэ гэдгээрээ онцлог юм байна.
“Багануур”-ын инженерүүд экскаваторын хоёр шанага худалдан авах хэрэгцээгээ дотоодоос буюу өөрсдөө үйлдвэрлэснээр 280 сая төгрөг зарцуулжээ. Эдгээрийг импортолсон бол 500 сая төгрөгийн зардал гарах байсныг Э.Номинчулуун захирал онцоллоо.
Нэг тонн нүүрсний өртөг 39 мянга, борлуулж буй үнэ нь 31 мянган төгрөг тул алдагдал хүлээсээр байгааг ч дуулгав. Иймд нийслэлийн дулаан, цахилгааны станцуудад нийлүүлдэг нүүрсний үнээ нэмэх хүсэлтэй байна. Нийт 161 тэрбум төгрөгийн өр төлбөртэй тул нүүрсний үнээ нэмснээр өр төлбөр буурна, техник хэрэгсэл худалдаж авах, технологио шинэчлэх юм байна.
Гэхдээ "Багануур" дүүрэгт шинэ дулааны цахилгаан станц байгуулж байна. Энэ станцад нүүрсээ нийлүүлэх гэрээг хийжээ. Мөн одоогийн дулааны станцууд хүчин чадлаа өргөтгөж байгаа тул ойрын ирээдүйд хүрэн нүүрсний эрэлт өсөх хандлагатай байна гэв.
Энэ онд тус уурхайд төрөөс дахин хөрөнгө оруулах саналыг ч тавьсан байна. Энэ онд 83, ирэх онд 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Улсын төсвөөс энэ санхүүжилтийг олгох боломжгүй тул толгой компани болох “Эрдэнэс Монгол”-оос нэмэлт хувьцаа гаргахаар шийдвэрлэжээ.
“Эрдэнэс Монгол” компанийн Стратеги, бизнес хариуцсан дэд захирал О.Одбаяр энэ уурхай нийслэлийг дахин 100 жил нүүрсээр хангах тул хувьцааг нь худалдан авахыг уриалсан юм.
“Багануур” ХК ирэх онд гаднын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, алсдаа 700 МВт-ын дулааны цахилгаан станц барих хэтийн төлөвлөгөөтэй.