НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтын дүнгийн тухай” мэдээллийг тэргүүлэгчдэд хүргэлээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар стандартын шаардлага хангахгүй ажлын байранд хоол үйлдвэрлэл явуулан, түргэн муудах хоол хүнсийг тасалгааны температурт нарны шууд тусгалтай газарт ил задгай хадгалж, худалдаалдаг зөрчил илэрснээс гадна хоол үйлдвэрлэлийн ажиллагаанд оролцож буй ажиллагсад ажлын байранд хувийн ариун цэвэр сахидаггүй гэх мэт зөрчил илэрчээ.
Энэ нь Хүнсний тухай, Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Эрүүл ахуйн тухай хуулиудыг зөрчиж байна гэсэн Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Холбогдох албаныхан хууль бус үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, торгуулын арга хэмжээ авсан байна.
Мөн зориулалтын бус байранд хоол үйлдвэрлэл болон ил задгай талбайд шорлог шарах үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНҮӨТҮГ нь дотоод хяналт шалгалт явуулан таслан зогсоож, цаашид зөрчлийг гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуул “Цэцэрлэгт хүрээлэнд хууль бус худалдаа эрхэлж байгаа иргэдтэй бид байнга тэмцдэг. Манай ажилчид оройн цагаар ээлжилж ажилладаг. 26 түргэн үйлчилгээний цэг гурвалсан гэрээгээр төлбөр мөнгөө өгөөд зөвшөөрөлтэй ажилладаг. Эдгээр ТҮЦ-үүд нэг нэгэнтэйгээ барьцсан байдлаас үүдэн хоол бэлтгэн, худалдаалах үйл ажиллагаа явуулж байна” гэв.
Хэлэлцэх асуудлын төгсгөлд ҮХЦ-д хийсэн НМХГ-ын шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай тогтоол гаргаж, уг тогтоолд ҮЦХ-д илэрсэн эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргуулахгүй байх, хоол хүнсний болон аливаа бүтээгдхүүн үйлчилгээний чанар стандартыг хангаж ажиллан, үр дүнгийн талаарх мэдээллийг 2018 оны 9 сарын 20-ны өдрийн дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болголоо.
НИТХ-ын ХМОНХТ