Facebook компани Ази дахь анхны дата төвөө Сингапурт барихаар болсон ба тус төсөлд 1 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.
Цахим үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэх зорилгоор Facebook салбарынхаа бусад том тоглогчид болох Google, Microsoft компанийн адилаар Сингапурын сүлжээний дэд бүтцэд нэгдэхээр шийдээд байгаа гэнэ.
Сингапур нь хүн амын өндөр нягтралтай учраас Facebook компани шинэ дата төвөө АНУ болон Европ дахь дата төвүүд шигээ өргөн талбайг хамарсан бус, 11 давхар байгууламж барихаар төлөвлөжээ. 170 мянган мкв талбай бүхий дата төв нь Сингапурт зуу зуун шинэ ажлын байр бий болгох гэнэ.
Сингапурыг сонгох болсон хэд хэдэн шалтгаан байгаагийн дотор хотын дэд бүтэц, ажлын хүч болон бизнест таатай орчин хэмээн Facebook компаниас онцолжээ.
Түүнчлэн Сингапур хот улс нь дата хадгалах, шилжүүлэх тал дээр Хятад болон Энэтхэгээс илүү “зөөлөн” байр суурьтай аж. Сингапурын Худалдааны сайд Чан Чун Синг, “Бид дэлхийтэй биет бус хэмжээсээр холбогдохыг хүсч байна. Үүнд дата багтаж байгаа.” хэмээн төслийн нээлтийн үеэр мэдэгджээ.
Сингапурт 3 дахь дата төвөө барих гэж буй Google компани Сингапур нь Зүүн өмнөд Азийн төвд оршдог, цахим сүлжээний зах зээл хамгийн хурдацтай өсч буй газар болохыг онцолсон байна. Сүүлийн 3 жилд Зүүн өмнөд Азийн 70 сая иргэн цахим сүлжээнд холбогдсоноор тус бүс нутгийн цахим хэрэглэгчдийн тоо 330 сая гаруй болсон нь АНУ-ын хүн амаас ч давсан тоо болохыг Google компаниас мэдэгдсэн билээ.
Facebook компани Ази Номхон далайн бүс нутагт баригдах дата төвийн хөгжлийг хянаж, удирдах, Сингапурт байрлаж ажиллах барилгын менежер ажилд авахаа мэдэгдээд байгаа аж.
Эх сурвалж: CNN