“Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал энэ сарын 26-нд болно. Хурал 10.00 цагт компанийн байранд эхэлнэ.
Хурлаар компанийн дүрмийн шинэчилсэн найруулга болон энэ онд Засгийн газраас гаргасан 245 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ.
Засгийн газраас 2012 онд гаргасан, 181 дүгээр тогтоолд зааснаар “ЭТТ” компанийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан ААН-үүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй. Ингэснээр иргэд, ААН-үүд эзэмшиж буй хувьцаагаа ч захиран зарцуулах эрхгүй байна.
Удахгүй болох ээлжит бус хуралд зөвхөн саналын эрхтэй гишүүд оролцоно гэж тус компанийн ТУЗ-өөс шийджээ. Тэгэхээр иргэд, судлаачид, эдийн засагчид хуралд оролцох боломжгүй.
“Эрдэнэс таван толгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхийг УУХУЯ хэрэгжүүлдэг тул ээлжит бус хурлыг тус яамны төлөөлөл даргална.
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД (энэ оны эхний хагас жилийн байдлаар)
- 952 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6.9 сая тонн нүүрс борлуулсан.
- Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй.
- Улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.
- 2017, 2018 онд Хөгжлийн Банк болон Хятад улсын Чалко компанийн зээлийг бүрэн барагдуулсан.
- Энэ онд Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэж, албан ёсоор Монголын хамгийн их хувьцаа эзэмшигчидтэй компани болсон.
- 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
- Ажилтан, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг 5 дахин өсгөж, ХАБ-ын урамшууллыг 5 хувиар нэмж, ажилчдад зориулсан дэмжлэгийн санг 2 дахин өсгөсөн.
- Цаашид борлуулалтын хүчин чадлыг 13 сая тоннд хүргэнэ.
- Гашуун-Сухайт- Ганц мод чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэн санхүүжүүлэн ажиллана. Тавантолгой-Ханги Мандал чиглэлийн авто зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем нэвтрүүлнэ.