Том алаг нүдтэй, сонсоод л баймаар эелдэг зөөлөн ааштай, нүдэнд дулаахан энэ бүсгүйг Оюунчимэгийн Хонгорзул гэдэг. Тэрээр Улаанбаатар хотод төрж өссөн. Ном унших дуртай, кинонд юу юунаас илүү дуртай хүүхэд байжээ. Багадаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан нь өнөөдөр биелэлээ олж хэдэн зуун сая хүн амтай Япон улсын Нагоя хотын “CHUKYO” телевизийн 700 гаруй ажилтан, тэр дундаа мэдээний албаны 200 гаруй уран бүтээлчдийн дунд цор ганцаар ажиллаж яваа Монгол бүсгүй билээ.
Өндөр босготой энэ телевизэд О.Хонгорзул бүсгүйн орсон түүх их сонин.
Уул нь О.Хонгороо СУИС-ийн кино найруулагчийн ангийг сонирхож байсан ч, айлын том хүүхэд болохоор ар гэртээ нэмэр болох үүднээсээ илүү “ирээдүйтэй” гээд МУИС-ийн олон улсын харилцааны сургуульд элсжээ. Тэгээд 2002 онд Японы Боловсролын яамны шалгалтад тэнцээд, нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Японы хамгийн эртний, нэр хүндтэй охидын сургуулиудын нэг болох “Очаномизү” их сургуульд очиж суралцсан.
Түүнийг Японд анх ирэхэд хамгийн сонирхолтой санагдсан зүйлсийн нэг нь телевизийн хөтөлбөрүүд. Ялангуяа мэдээ мэдээллийн хөтөлбөр, баримтат нэвтрүүлгүүд нь. Багаас хүсэж тэмүүлсэн салбар нь болоод ч тэр үү Японы телевизийн салбарт их дурлаж. Гэхдээ тухайн үед өөрөө энэ салбарт ажиллана гэж огт бодоогүй явсан учраас Монголд буцан очиж сургуулиа төгсөөд, олон улсын эдийн засгийн чиглэлээр магистрт сурч байхад нь 2005 онд одоо амьдарч байгаа Нагоя хотод хагас жилийн турш олон улсын EXPO зохион байгуулагджээ. Энэ үед түүнд Монголын талын орчуулагч, тайлбарлагчаар ажиллах боломж олдож. Үзэсгэлэн дээр Японы телевизийнхэн сурвалжлага, зураг авалтаар их ирдэг байж. Тухайн үед тэдний ажил их гоё харагдаад, ерөөсөө л Японы телевизэд ямар ч хамаагүй ажил хийе гэж шийдсэн. Тэгж шийдэхээсээ өмнө өөрийнхөө хүсэл мөрөөдөл гэхээсээ илүүтэй гэр бүл, аав ээждээ хэрэгтэй ажил хийнэ гэж бодож явжээ. Харин яг л энэ салбарт ажиллая гэж шийдэх тэр үед дүү нар ч том болжээ.
Ингээд О.Хонгорзул бүсгүй одоо л дуртай салбар луугаа оръе гэж бодоод судлаад үзтэл одоогийн ажиллаж байгаа “CHUKYO” телевизийн мэдээний албанд цагийн ажилтан шалгаруулж авч байна гэсэн сураг гарахаар нь очоод шалгуулсан тэнцжээ. Хэдий тэнцсэн ч өдөрт 5-6 цаг, шөнө эфирийн туслах хийж гурван жил ажилласан. Энэ хугацаанд баримтат нэвтрүүлгийн найруулагч мэргэжлээр давхар суралцаж төгсөөд албан ёсоор үндсэн ажилтан болжээ. Ер нь цагийн ажилтнаас ингэж жинхэлсэн тохиолдол их ховор гэнэ. Харин түүний хувьд гурван жил өөрийгөө их дайчилж ажилласан нь тодорхой хэмжээнд үнэлэгдэж өдгөө 13 жил энэ телевизтэй ажил амьдралаа холбож нэгэн эд эс нь болж яваа дайчин бүсгүй юмаа.
Нүүр тулж уулзаж байгаагүй ч гэлээ фасeбүүкээр Оюунчимэгийн Хонгорзултай эртний танилууд. Нэг салбарын хүмүүс гэдэг утгаараа түүний оруулж буй постууд мэдээллийг нь ихэд сонирхон уншдаг байлаа. Нэгэн өдөр бид уулзах хувьтай байжээ. / Япон улс, Нагоя хот. 2018.07.06 /
Ингээд “Бидний цөөхөн монголчууд” Япон улсын Нагоя хотод байрлах #ChukyoTv.д бүтэн өдөр өнжиж түүний ажилтай танилцахын хажуугаар уйдамгүй сайхан ярилцлаа. Түүнээс эхлээд Японы телевизийн салбарын тухай асууснаар ярилцлагаа эхэлсэн юм. Япон улс 130 сая хүн амтай. 130 орчим арилжааны тeлeвизтэй. Эдгээр тeлeвизээ 30 бүсэд хуваагаад 1 эфирийн бүсэд дээд тал нь 5-н телевиз байдаг. Түүний ажилладаг #ChukyoTv 50 жилийн түүхтэй. 11 сая хүнд эфирээ хүргэдэг. Мэдээний албанд 200 гаруй хүн ажилладаг. О.Хонгорзул бол мэдээний албанд найруулагч, сурвалжлагчаар ажилладаг. Японд “Сэтгүүлч” гэж мэргэжил байдаггүй. Олон жил сурвалжлагч, найруулагчаа хийсэн хүнийг олон түмэн өөрөө хүлээн зөвшөөрч ам бардам сэтгүүлч хэмээн дууддаг гэнэ. CHUKYO TV нийт 700 гаруй ажилтантай. “Бидэнтэй хамт уриатай” тус телевизэд ажилладаг ганцхан Монгол бүсгүй бол О.Хонгорзул.
Японы телевизийн салбар их онцлог санагдсан. Эхлээд дүрс чухал. Түүн дээр текст бичигддэг бол манайх текстээ дүрсжүүлдэг гэх мэт ялгаа ажиглагдсан. Жишээ нь манайд найруулагч, сурвалжлагч гэдэг мэргэжил тусдаа байдаг бол Японд тийм биш. О.Хонгорзул зураглаачаа хийнэ, сурвалжлагандаа ч явна. Мөн найруулагчаа биe даан хийгээд эфиртээ өгөх жишээтэй. Тэрээр үндсэн ажлаа өдөр тутамдаа хийдэг ч хажуугаар нь өөрийн сонирхлоороо хүний амьдралыг харуулсан баримтад нэвтрүүлэг хийдэг. Нэг нэвтрүүлэг 6-7 сарын хугацаанд зураг авалт хийгдэж байж эфирт гардаг. Гэхдээ сэдвээсээ шалтгаалаад богино хугацаанд ч бүтсэн нэвтрүүлэг бий. 13 жилийн хугацаанд хийсэн мэдээ, нэвтрүүлэг мэдээж тоогоо алдсан. Тэрээр хүнтэй харилцаж байгаа учраас их судалгаатай, олон талаас харж, бодож байж нэвтрүүлгээ хийхийг чухалчилдагбөгөөд түүний нэвтрүүлгүүд нь их чанартай, үзэгчдийн хүссэн өнцгөөс гаргаж чаддаг гэж хамтран ажилладаг уран бүтээлчид нь ярина.
50 жилийн түүх өгүүлэх #ChukyoTv .ийн хамт олон ажилдаа дуртай хариуцлагатай нь нүдэнд илт мэдэгдэнэ. Биднийг очиход тус телевизийн мэдээний алба ёстой л буцалж байлаа. Учир нь Япон орон даяар долоо хоног тасралтгүй бороо орж гамшгийн хэмжээнд хүрсэн учир тэд ард түмэнд сэрэмжлүүлэг болох үүднээс шуурхай ажиллаж байлаа. Манай зочин О.Хонгорзул хонож ажиллаад өглөө гэртээ очоод ирлээ гэснээр бидэнтэй уулзсан юм. Тeхник, тоног төхөөрөмж, эфирийн өрөө, студи, орчин тойрон миний нүдийг нээсэн гэж хэлж болно. Санаа авахаар, сурч мэдэхээр олон зүйл өгүүлсэн түүний яриа, телевизийн орчин надад их таалагдлаа.
О.Хонгорзул Монголдоо очино.
Ажил амьдралаа холбосон аралын Япон түүний хувьд 2 дахь эх орон нь билээ. Амжилттай яваа энэ бүсгүй эндээ үлдэх бүрэн боломжтой ч Эх орныхоо нэгэн сумыг Японд ажиллаж амьдарч байгаа найзуудынхаа хамтаар очиж хөгжүүлэх хэтийн зорилготой. Унасан газар угаасан ус гэдэг ямар чухал болохыг тэрээр хүний нутагт ажиллах явцдаа мэдэрчээ. Одоогоос гурван жилийн өмнө О.Хонгорзул бага насны хүүхдүүд сургууль дээрээ дээрэлхүүлж амиа хоролсон талаар сэдэв хөндсөн сурвалжлаганд яваад ихэд гайхаж. 10-13 насны хүүхдүүд гэрийхэндээ ч хэлэлгүй амиа хорлоно гэдэг их аюултай. Хөгжсөн орны нэг зовлон ч байж болох юм. Ингээд 2016 оны өвөл Монголдоо хөдөө сурвалжлагаар ирэхэд олон жил Японд ажиллаж амьдарсан хүний өнцөгөөс Монголчуудаа харахад үр хүүхэддээ ямар их анхаарал халамж тавьсан халуун дулаан гэр бүл вэ гэдгийг тэрээр мэдрээд буцжээ.
О.Хонгорзул ам бүл 3. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Түүний нөхөр хувиараа бизнес эрхэлдэг. Охин нь одоо таван настай. Тэрээр ханьтайгаа ярилцаж шийдээд таван настай хүүхдээ бид Монголдоо өсгөх хэрэгтэй юм байна гэж боджээ. Хүүхэд бол Монгол хэлээ мэддэг, Монгол ахуйдаа өсөж торних нь юу юунаас илүү чухал гэдгийг тэрээр энд ажиллаж амьдрах явцдаа байнга мэдэрч байна хэмээн хуучилсан юм.
О.Хонгорзул их хурдан шаламгай хөдөлгөөнтэй. Эх орныхоо нэрийг эзэмшсэн мэргэжлээрээ өнгөлж яваа цөөхөн монголчуудын төлөөлөл ийнхүү ажиллаж явааг харахад бахархалтай байлаа. Санаснаа хэрэгжүүлж Монгол орныхоо нэгэн сумыг үлгэр жишээ болгон хөгжүүлэх их үйлс тань сэтгэгчлэн бүтэх сайхан ерөөлөөр энэхүү нийтлэлээ жаргаая.
Сэтгүүлч: Э.Ичинхорлоо
Гэрэл зургийг: Д.Нямдорж