Мэдээж Ром хот бол архитектурын эх орон. Хотын уламжлалт хот төлөвлөлт болон хуучин хотоо орчин үеийн зууны шаардлагад зохицолдуулан оршин буй Европ тивийн томоохон метрополис хотуудын нэг юм.
Өдөр ч, шөнө ч, нартай, бороотой бүх улиралд нутгийн иргэдээсээ их жуулчинтай хот бөгөөд жуулчид жинхэнэ хуучин Ром хотыг харах гэж жилийн бүх улиралд ирдэг нь тодорхой.
Харин тэд энэ боломжийг нь ашиглаад олон төрлийн сонирхолтой зүйлсийг иргэддээ, ирээдүйдээ болон жуулчдад зориулан бүтээсээр л байна. Үүний хамгийн сонирхолтой төлөвлөгөөний нэг бол Ром хотын Остиэнс дүүрэг (The Ostiense District) юм.
Остиэнс дүүрэг гэж юу вэ?
Италичууд энэ дүүргийг Ромын Үнсгэлжин гэж нэрлэдэг. Анх Эртний Ромын үед нийслэлийг Остиа хоттой стратегийн боомтын холбоотын төв байхаар зориулж барьж байжээ. Үүнээс эхлэн энэ дүүрэг ажилчдын орон сууцны бүс дүүрэг болсон бөгөөд сүүлийн хэдэн жил хүртэл нам гүм алслагдсан энгийн амьдрал, хуучирч, нурж унасан барилгуудаар хүрээлэгдсэн Ром хотын чимээгүй суурин болон хувирсан юм. Харин 2014 оноос эхлэн хот суурин газар, соёл, нийгмийн шинэчлэл хийх зорилгоор явуулсан олон нийтийн урлагийн төслийг эхлүүлсэн ба энэ нь тус дүүрэгт шинэ амьдрал нээж, асар хурдацтай өөрчлөгдөж, шинэ шинэ олон төрлийн ресторан, дэлгүүрүүд болон жуулчдын очиж сонирхох дуртай газруудын нэг болон хувирчээ. Дүүргийн оршин суугчид ч энэ үйл ажиллагаанд их сэтгэл хангалуун байна.
Тэд ямар хөтөлбөр боловсруулав?
Дэлхийн өөр өөр улс орны хорин зураачид хотын захын орон сууцны төслийн оршин суугчидтай уулзаж, 63 тоот Via Di Tor Marancia орчим талбайд арван нэгэн барилгын тал дээр хорин гайхалтай ханын зургийг бүтээжээ. Ерөнхийдөө бол агаар дахь үнэгүй уран зургийн галларей гэсэн ч буруудахгүй. Ром хот тэр чигтээ музей хот болон хувирч байгаагийн нэг арга жишээ юм.
Энэ үйл явдлыг Франсеска Мезано зохион байгуулж, Степано С.Антонелли, Жианлука Марзианитай 999Хөтөлбөрийн соёлын холбоо, Соёл, урлаг, Аялал жуулчлалын яамны болон Ромын Капитал Корпорацийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан ба Рома-Арт-Музейн сан, Ромын Нийслэлийн Засаглал болон Ромын VIII-ийн ивээл дор “Бүтээлч Ром” хөтөлбөрийг боловсруулсан юм байна. Хэрвээ та бүхэн http://www.bigcitylife.it вэбсайтаар зочлон онлайн хэлбэрээр зарим бүтээлийг үзэх боломжтой болгожээ.
Анхаарал тавин уншсан та бүхэндээ баярлалаа.