Алибаба Группийг үүсгэн байгуулагч Жэк Ма компанийнхаа захирлуудыг зөвлөлийн даргын албан тушаалаас буухаа мэдэгдлээ. Түүний оронд тус компанийн гүйцэтгэх захирал Дэниэл Жаныг 2019 оны есдүгээр сарын 10-аас томилох аж.
Алибаба Группээс гаргасан мэдэгдэлд Жэк Ма ямар нэг асуудал үүсгэхгүйн тулд албан тушаалаа шилжүүлэх хүртлээ 12 сарын турш компанийнхаа ТУЗ-ийн даргын албан тушаалд ажиллах гэнэ. Үүний дараа тэрээр 2020 оны хувьцаа эзэмшигчдийн хурал болтол компанийнхаа захирлуудын зөвлөлд үлдэхээр төлөвлөөд байгаа аж.
Компанийнхаа хэрэглэгчдэд хандан бичсэн захидалдаа Жэк Ма, “Алибабагийн бамбарыг Дэниэл болон түүний багийнханд шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн нь зөв цагт гаргасан зөв шийдвэр юм. Тэдэнтэй хамт ажиллаж байсны хувьд тэднийг энэ ажилд бэлэн болохыг мэднэ. Дараагийн үеийн удирдагчдадаа бүрэн итгэж байна.” хэмээн бичсэн байна.
Тэрээр, “Түүнчлэн би боловсролын салбартаа эргэн орохыг хүсэж байна. Миний хийх дуртай зүйл учраас би маш их баяртай байна.” гэжээ.
D. A. Davidson & Co санхүүгийн үйлчилгээний компанийн судалгааны албаны дарга Жил Луриягийн хэлж буйгаар Жэк Ма Дэниэл Жаныг залгамжлагчаараа томилсон нь гэнэтийн байгаагүй ба “Тэр хийдгээ хийчихсэн хүн. Болох ёстой зүйл болдгоороо болж байна.” хэмээн ярьжээ. Түүний бодлоор Алибаба Группийн удирдлага солигдсоноор ямар нэг том өөрчлөлт гарахгүй гэнэ.
Англи хэлний багшаар ажиллаж байсан Жэк Ма 1999 онд Алибаба компанийг үүсгэн байгуулсан ба тэрээр Хятадын төдийгүй дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогдож байна. Форбс сэтгүүлээс гаргасан судалгаагаар түүний нийт хөрөнгийн хэмжээ 36.6 тэрбум ам. доллар аж. Хятадын Ханжоу мужид анх цахим худалдаа үйлчилгээрээр нээгдсэн Алибаба компани салбар бүрт үйл ажиллагаагаа эрхлэн, өргөжин тэлээд байгаа билээ.
Жэк Ма 2013 онд компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууж, өөрийн Jack Ma Foundation сангийнхаа ажилд илүү их цаг зарцуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN