-Хотын утааг бууруулахад энэ жил 3.8 тэрбум төгрөг зарцуулна-
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ирэх өвөл 3.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Агаарын бохирдлыг бууруулахад нийслэл Засгийн газартай хамтран ажиллах юм байна. Улаанбаатар хот жилдээ 600-800 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Энэ өвлийн тухайд 200 мянган тонн шахмал түлшний үйлдвэр баригдаж байна.
Шахмал түшлний жижиг үйлдвэрүүд нэгдэж, 200 мянган тоннын түлш зах зээлд гаргана. Ийм замаар нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй.
2018 оны аравдугаар сард Улаанбаатар хотын 100 кВт-аас дээш хүчин чадалтай 500 уурын зууханд шүүлтүүр тавина. Түүхий нүүрсийг хэрэглээнээс хасаж, уурын зуухуудад шүүлтүүр тавибал хотын утааг 80 хувь бууруулна хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн долоо хоногт утааг бууруулах төлөвлөгөөгөө хэвлэлийнхэнд танилцуулсан юм.
Улаанбаатар хотын гэр хороололд 210 мянган өрх амьдардаг. Утаанаас бүр мөсөн салах эцсийн сонголт нь гэр хорооллыг орон сууцжуулах бөгөөд бага орлоготой өрхөд зориулсан орон сууцны хөтөлбөрийн 2030 он хүртэл үе шаттай зохион байгуулж буйгаа мэдээлэв.