Хумсаа үргэлж мэрдэг зуршлаасаа болж нэгэн оюутан охин ховор тохиолддог арьсны хавдартай болж, хуруугаа тайруулахад хүрчээ.
20 настай Кортнт Уиторн сургуульд байхдаа хүүхдүүдэд дээрэлхүүлж, шоглуулдаг байснаасаа болж стрессдэн, хумсаа мэрэх зуршилтай болжээ.
Миний хумсаа мэрэх зуршил нь хавдрын шалтгаан болсон гэдгийг сонсоод үнэхээр их цочирдсон
2014 онд тэрээр өөрийн гарын эрхий хурууныхаа хумсыг тэр чигээр нь хуулчихсан аж. Кортнигийн хуруунаас цус гарч байгаад удалгүй харлаж эхэлжээ. Үеийнхнээсээ ичсэн тэрээр эрхий хуруугаа гэр бүлийхэн, найзуудаасаа нуухын тулд 4 жилийн турш гараа үргэлж зангидан, хиймэл хумс наасаар өдийг хүрчээ.
Сэтгэл судлалаар сурч буй Кортнигийн хурууны шарх хүндэрснээс болж тэрээр арьсны маш ховор тохиолдох хавдартай (Acral lentiginous subungual melanoma) болсон байна. Энэхүү хавдар нь гарын алга, хөлийн ул, хумсны доор үүсдэг аж.
Кортни энэ тухай, “Миний хумсаа мэрэх зуршил нь хавдрын шалтгаан болсон гэдгийг сонсоод үнэхээр их цочирдсон. Би өөрөө өөрийгөө ийи байдалд хүргэчихсэн байна шүү дээ гэж бодсон. Итгэж чадахгүй байсан.” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн 7-р сараас хойш Кортни 4 удаа хагалгаанд орсон ба эмч нар түүнийг эрхий хуруутайгаа үлдээхийн тулд чадах бүхнээ хийсэн ч сүүлийн хагалгааны үеэр тайрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тэрээр эдийн шинжилгээнийхээ хариуг хүлээж байгаа ба ирэх 5 жилд эмчийн хяналтад байх гэнэ.