Нийслэлийн БЗД-ийн 90-р бага сургууль нь тус дүүргийн 11-р хороонд, шинээр баригдаж буй хорих ангийн ойролцоо оршдог аж.
Энд нийт 1-3-р ангийн 59 хүүхэд суралцдаг ба тэд хоёр ээлжээр хичээллэдэг. Сургууль нэг давхар шавар байр бөгөөд гаднаа модон жорлонтой, өвөлдөө галлаж дулаанаар хангадаг аж.
Хүүхдүүдийг төвийн сургууль руу татан суралцуулах хүсэлтийг цогцолбор сургуулийн захирал гаргасан ч тэдний эцэг эх "Зөөхийн тулд хол зам туулна, хүүхэд машины осолд өртөнө, гэр нь ойролцоо байдаг учир эндээ сургана" хэмээдэг гэнэ. Харин долоон жил баригдаж буй 126-р сургууль ашиглалтад орчихвол тэд тийшээ нүүх юм.
Нийслэлийн БЗД-ийн 90-р бага сургууль болон өдгөө баригдаж байгаа гэх 126-р сургуулийн сурвалжлагыг ЭНД дарж хүлээн аваарай.