Өнөөдөр өрнөсөн онцлох таван үйл явдлын хураангуйг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор Владивосток хотод газардлаа. Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзана. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм.
-БНСУ-ын Элчин сайдын яамнаас олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт оруулж буй болон есдүгээр сарын 15-22-нд Улаанбаатар хотод "Солонгосын соёлын өдрүүд-2018" арга хэмжээ зохион байгуулах гэж буй талаараа мэдээлэл хийлээ.
Тус улсад зорчих олон удаагийн визийн нөхцөлийг илүү хөнгөвчилсөн бөгөөд иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлэх нь анхаарал татах хэмжээнд хүрснийг Элчин сайд Жон Жэнам онцлов.
-Apple компани iPhone цувралынхаа шинэ загвар болох iPhone 9 гар утсыг танилцуулах гэж байна. Энэхүү гар утас нь A11 Bionic процессор, өнгө дүрсний өндөр нягтаршил бүхий MLCD+ дэлгэц, 3GB бүхий RAM-тай гарах төлөвтэй.
iPhone XS ба iPhone Xs Plus нь тус бүр 5.8 болон 6.5 инчийн дэлгэцтэй байх ба царай таних Face ID хамгаалалт; А12 процессортой гарах төлөвтэй байна. Шинэ загварын iPhone Apple Pencil буюу ухаалаг үзэгтэй болно гэсэн таамаг батлагдсангүй. Өнгөний хувьд хар, цагаанаас гадна алтлаг болон боронзон өнгөтэй гарах болов уу хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
-Цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлаад байгаа багш нар Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд С.Чинзориг нарт энэ асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардаж өчигдөр албан бичиг илгээжээ.
Зургаа дахь өдрөө үргэлжилж буй ажил хаялтад 130 гаруй сургууль, цэцэрлэг нэгдсэн хэмээн мэдээллээ.
-Замын цагдаагийн албанаас замын Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд хэд хэдэн өөрчлөлт оруулж буйгаа өнөөдөр мэдээлэв.
Жишээлбэл, Хүүхдийн ордны баруун хойд уулзварт зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж буйгаатай холбогдуулан "Скайтел" төв хажуугийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байрлуулахаар болжээ.