ОХУ-Японы худалдааны эргэлт, ОХУ болон АНУ-ын худалдааны эргэлтийн үзүүлэлтийг энэ давах төлөвлөтэй байна хэмээн Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин Дорнын эдийн засгийн чуулганы үеэр мэдэгдлээ.
“Бусад улсуудтай харьцуулахад Орос-Японы харилцан хамтын ажиллагаа Орос-Америкийн харилцааны үзүүлэлтэд ойртож байна. Энэ хурдаараа Орос-Японы худалдааны эргэлт 2019 онд Орос-АНУ-ын худалдааны эргэлтийг гүйцнэ” хэмээн сайд хэлжээ.
Тэрбээр ОХУ-Японы худалдааны эргэлт энэ онд өмнөх онтой харьцуулахад 20 хувиар өсөж байна.
“2018 онд Орос Японы худалдааны эргэлт 21-22 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна” гэлээ.
Хоёр улс анагаах ухаан, эм судлал, шингэрүүлсэн нүүрстөрөгч болон бусад салбарт хамтран ажилладаг хэмээн Орешкин нэмж хэлжээ.
Холбооны татварын албанаас мэдээлснээр 2017 онд Орос-Америкийн худалдааны эргэлт 23,2 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: ТАСС