“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл өглөө.
Энэ сарын 8-ны байдлаар тус компанийн цэвэр ашиг 483 тэрбум төгрөгт хүрсэн тул ирэх онд иргэдэд ногдол ашиг тараахаар болжээ.
Тус компани дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдөн, нийт 10 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүд энэ үүргийг биелүүлэхийн тулд олон цагаар тасралтгүй ажиллаж байгаа аж. Дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлэхэд шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлэн, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.
Одоо эдгээр байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээж байна.
IPO гаргах үүрэг даалгавар авснаас хойш өнөөдөр 72 дахь өдөр болж байна. Дотоодын хөрөнгийн биржээс гадна Хонконг, Торонто, Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр зэхэж байгаа юм.
Дотоод, гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэх үйл явц удааширсан ч тус компани ирэх онд иргэдэд АНХ УДАА ногдол ашиг тараана гэдгийг Б.Ганхуяг захирал онцлов. Гэвч ирэх оны чухам хэдийд, ямар хэмжээний ногдол ашиг тараахыг тус компанийн ТУЗ эцэслэн шийдвэрлэнэ.