БНХАУ-ын тэрбумтан, Алибаба Группийг үүсгэн байгуулагч Жэк Ма компанийнхаа захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас буухаа мэдэгдсэн.
Түүний хувьд ажлынхаа өрөөнд бус далайн эрэгт хорвоогийн сүүлийн өдрөө үдэх нь илүүд үзсэн гэнэ. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа далайн эрэг дээр гольф тоглох цаг завтай болно гэдгээ онцолсон байна.
“Миний хамгийн том алдаа бол Алибабаг үүсгэн байгуулсан явдал” хэмээн хэлж байсан Жэк Ма “Өө бурхан минь өнгөрсөн жил 870, энэ жил 100 цагийг улс хооронд нисэхэд зарцуулсан гэдгээ би мэдсэн” хэмээн АНУ-ын телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолж байжээ.
Би өөрөөрөө байж, амьдралд илүү таашаалтай хандана
2016 онд болсон эдийн засгийн форумын үеэр “Би өдөр бүр л ерөнхийлөгч шиг завгүй байдаг. Эрч хүч, хувийн амьдрал ч гэж байхаа больсон. Хэрвээ надад дараагийн амьдрал гэж байвал би хэзээ ч үүн шиг бизнес хийхгүй. Би өөрөөрөө байж, амьдралд илүү таашаалтай хандана” гэдгээ хэлсэн байна.
1988 онд Ханзоу Багшийн Институтыг төгссөнийхөө дараа зургаан жил англи хэлний багшаар ажиллаж байсан Жэк Ма албан тушаалаа өгснийхөө дараа боловсролын салбарт эргэн орохын хүсэж байгаа аж. Хятадын төдийгүй дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэгд тооцогддог тэрбээр “Сарын 91 юань (ойролцоогоор 32 мянган төгрөг) олдог байсан ядуу багш байхдаа л би хамгийн аз жаргалтай байсан хэмээн телевизийн ток шоунд оролцох үеэр хэлж байжээ.
1999 онд Хятадын Ханжоу мужид анх цахим худалдаа үйлчилгээгээр нээсэн Алибаба компани салбар бүрт үйл ажиллагаагаа эрхлэн, өргөжин тэлээд байгаа бөгөөд Форбс сэтгүүлээс гаргасан судалгаагаар түүний нийт хөрөнгийн хэмжээ 36.6 тэрбум ам.доллар.