Энэ оны эхний найман сарын байдлаар төгрөгийн болон валютын хадгаламжийн дүн өсжээ. Өнгөрсөн оны эхний найман сард төгрөгийн нийт хадгаламж 7.5 их наяд төгрөг байсан бол энэ онд 9.4 их наяд болж өсжээ.
Манай улсын ДНБ 27 их наяд төгрөг бөгөөд үүний 1/3-тэй нийт хадгаламж тэнцэж байна.
Үүнд эдийн засгийн идэвхжил, мөнгөний нийлүүлэлт (өнгөрсөн оны эхний 8 сард 14 их наяд төгрөг байсан бол энэ онд 17 их наяд болж өссөн) иргэдийн хуримтлал үүсгэх зөв хандлага нөлөөлсөн аж.
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хадгаламжийн хүүгийн орлогод арван хувийн татвар ногдуулж эхэлсэн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр хадгаламжийн дүн буурах эрсдэлтэй гэж зарим эдийн засагч үзэж байв. Гэвч хуулийг мөрдсөнөөс хойших жил хагасын хугацаанд хадгаламжийн нийт дүн өссөн байна.