Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлын хураангуйг хүргэж байна.
-Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр үргэлжилж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон БНСУ-ын Ерөнхий сайд Ли Нак Ён нар "Алс Дорнод: боломжуудын хил хязгаарыг тэлэх нь" хуралдаанд оролцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай уулзлаа.
Чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзана. Өмнөх хоёр өдөр тэрбээр Хятад, Японы төрийн тэргүүнүүдтэй уулзсан юм.
-Улаанбаатар хотын цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд Австри улсын Засгийн газрын 7.0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Дэлхийд тэргүүлэгч технологи болох шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах төслийн ажлыг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж байна.
Төслийн хүрээнд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамжны хамгийн өндөр насжилттай одоогоос 55 жилийн өмнө тавигдсан 1.7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож сэргээн засварлана.
-Монгол Улсад орчин цагийн тэнхимийн сургалтын суурийг тавьсан Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн анхны бага сургуулийн 100 жилийн ойг тэмдэглэлээ.
Улсын ууган бага сургуулийн түүхт ойг угтаж сургуулийн хичээлийн болон дотуур байрыг 100 жилийн тэртээх загвар, төрхийг нь хадгалан сэргээн завсарлаж, музей болголоо.
-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийж, энэ сарын 8-ны байдлаар тус компанийн цэвэр ашиг 483 тэрбум төгрөгт хүрсэн тул ирэх онд иргэдэд ногдол ашиг тараахаар болсноо зарлав.
Ирэх оны чухам хэдийд, ямар хэмжээний ногдол ашиг тараахыг тус компанийн ТУЗ эцэслэн шийдвэрлэнэ гэлээ.
-Нийслэлийн БЗД-ийн 11-р хороонд орших 90-р бага сургуульд 1-3 дугаар ангийн 59 хүүхэд суралцдаг байна. Сургуулийн нэг давхар шавар байр нь гаднаа модон жорлонтой, өвөлдөө галлаж дулаанаар хангадаг аж.
Хүүхдүүдийг төвийн сургууль руу татан суралцуулах хүсэлтийг цогцолбор сургуулийн захирал гаргасан ч тэдний эцэг эх "Зөөхийн тулд хол зам туулна, хүүхэд машины осолд өртөнө, гэр нь ойролцоо байдаг учир эндээ сургана" гэдэг хэмээн сургуулийн захирал өгүүлэв. Тус сургуулийн нөхцөл байдлын талаарх сурвалжлагыг унших бол ЭНД дарна уу.