ASEAN-ийн орнуудын "Эдийн засгийн форум" Вьетнамын нийслэл Ханой хотноо болж байна. Мягмар гарагт эхэлсэн форум гурав хоног үргэлжилнэ. Форумд зургаан улсын Төрийн тэргүүнээс гадна бизнесийн салбарыг төлөөлж мянга орчим төлөөлөгчид оролцож байна.
Форумыг зохион байгуулагч Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук БНХАУ, БНСУ, Япон улсын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Тэрбээр “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр "Худалдааны дайны асуудлыг бүх орнууд чухалчилж авч үзэх шаардлагатай" гэж онцлоод “Дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч хоёр улс, мөн худалдааны хоёр том түншлэгч орон болох АНУ, БНХАУ-ын “Худалдааны дайн” яах аргагүй манай улсад нөлөөлнө.
Гэхдээ Вьетнам улс хүчирхэг эдийн засагтай, төдийгүй ASEAN-ийн идэвхтэй гишүүний хувьд бид дотоод нөөц бололцоондоо түшиглэх замаар аливаа саад бэрхшээлийг даван туулах болно. Вьетнам улсын хувьд улсынхаа эдийн засгийн өсөлтийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай.
Цаашлаад экспортын түвшнээ хадгалж, иргэдийнхээ амьжиргааны түвшнийг сайжруулахад анхаарна” хэмээжээ. Энэ удаагийн ASEAN-ийн орнуудын "Эдийн засгийн форум" АНУ, БНХАУ-ны худалдааны маргаан даамжирсан үед болж байгаа гэдгээрээ анхаарал татаж байна.
Н.Номин-Эрдэнэ