Дубайд төвтэй Мажид Аль Футтаим Групп Шанхайд дэлхийд хамгийн том битүү цанын бааз барихаа мэдэгджээ.
Уинтастар Шанхай нэртэй цанын бааз нь 90 мянган мкв. талбайг эзлэх ба 2005 онд нээлтээ хийсэн Ойрх Дорнод дахь анхны битүү цанын бааз болох “Ски Дубай”-гаас 3 дахин том болох юм.
Хятадын зүүн хойно байрлах Харбин хотод 2017 онд нээгдсэн, 80 мянган мкв. бүхий “Ванда” битүү цанын бааз нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн томд тооцогдож байгаа билээ.
“Ски Дубай”-гаас 3 дахин том болно
Мажид Аль Футтаим Группээс гаргасан мэдэгдэлд Шанхай дахь битүү цанын бааз цанын 3 замтай байх ба “Олимпийн стандартын дагуу” баригдах гэнэ.
Шанхайн хотын Пудонг дүүрэгт баригдах “Уинтастар Шанхай” төвд цанын төрөл бүрийн замуудаас гадна 25 төрлийн зугаа цэнгэл багтах аж.
2022 оны өвлийн олимп Хятадын нийслэл Бээжин хотноо болж өнгөрөх билээ. Дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улс өвлийн олимпийг нутагтаа анх удаа зохион байгуулах гэж байгаа юм. Судалгаагаар тус улсын 12.1 сая иргэн л цанаар гулгаж үзсэн гэж хариулсан нь Хятадын нийт хүн амын 1 хувьд ч хүрэхгүй байгаа нь иргэд нь өвлийн спортын төрлүүдийг сонирхдоггүйг илтгэж буйг онцолжээ. Хятадын засгийн газраас 2025 он гэхэд өвлийн спортын төрлөөр хичээллэх иргэдийн тоог 300 саяд хүргэхээр төлөвлөж байгаа ба өвлийн спортоор хичээллэх оюутан сурагчдад тэтгэлэг олгох, 600 гаруй мөсөн гулгуурын талбай барихаар төлөвлөжээ.
“Ски Дубай” цанын битүү баазаас гадна Мажид Аль Футтаим Групп 2017 онд нээлтээ хийсэн “Ски Ижипт” цанын баазыг барьсан ба одоогийн байдлаар Саудын Арабын Хаант улсад “Ски Сауди”, Оманы Султант улсад “Снөү Оман” цанын баазуудыг тус тус барьж байгаа аж.
“Уинтастар Шанхай”-н бүтээн байгуулалтыг Сингапурын KOP Limited компани удирдан явуулах ба тус цанын баазын бүтээн байгуулалт хэзээ дуусах нь тодорхойгүй байна.