Нэшвилл Прэдаторс багийн зүүн жигүүрийн довтлогч Остин Уатсон талбайн гадна зохисгүй үйлдэл гаргаснаасаа болж 2018-2019 оны улирлын эхний 27 тоглолтод оролцох боломжгүй болжээ. NHL-ийн зүгээс түүнийг 27 тоглолтоор торгосон ч мөнгөн торгууль ногдуулахгүй байхаар шийдсэн байна. Тус шийдвэр өөрчлөгдөхгүй бол Уатсон 12-р сарын 3-ны өдөр Буффало Сабрес багийн эсрэг хийх тоглолтод оролцох боломжтой юм.
NHL нь Америкийн мэргэжлийн лиг дундаа гэр бүлийн хүчирхийл үйлдсэн тохиолдолд ногдуулдаг тогтсон шийтгэлгүй цорын ганц лиг бөгөөд ийм төрлийн асуудал үүсэхэд тухай бүрт нь хэлэлцэж, шийдвэр гаргадаг аж.
26 настай Уатсоны хувьд 6 дугаар сарын 16-нд Теннесси дэх нэгэн шатахуун түгээх газраас баривчлагджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Уатсон тус газар найз охинтойгоо муудалцаж, улмаар гар хүрчээ.
Драфтын нэгдүгээр тойргийн сонголт Остин Уатсон өнгөрсөн улирал 76 тоглолтод оролцож, 14 гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгсөн нь түүний карьерын хамгийн дээд үзүүлэлт болсон юм. Мөн плэйоффын 13 тоглолтод оролцохдоо таван гоол оруулж, гурван гоолын дамжуулалт өгчээ.
Д. Энхбаясгалан