Монгол Улсын Их Сургуулийн ахмад багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Бадамдорж, Япон Улсын Шоова Эмэгтэйчүүдийн Сургуулийн багш, Хэлбичгийн ухааны доктор, профессор Т.Хөхбаатар нар өнөөдөр 15.00 цагт “Монголын Хүүхдийн Номын ордон”-ы уншлагын танхимд Монгол хэлний багш нарт лекц уншина.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар хамтран нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол хэлний хуулийн 1.1 дэх хэсгийг үндсэн зорилт болгон Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх үүднээс Монгол хэл, бичиг, уран зохиолын шилдэг мэргэжлийн багш нараар тодорхой зорилтод бүлгүүдэд лекц унших, тэднийг мэргэжил арга зүйгээр хангах сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногт тэмдэглэдэг номын баярын хүрээнд
- Монгол Улсын Их Сургуулийн ахмад багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Бадамдорж “Танин мэдэхүйн утга зүйн зарим асуудалд” сэдвээр,
- Япон Улсын Шоова Эмэгтэйчүүдийн Сургуулийн багш, Хэлбичгийн ухааны доктор, профессор Т.Хөхбаатар “XX зууны Монгол хэл аялгуу ба Орчин цагийн монгол хэл” сэдвээр лекц унших юм.
Энэ үеэр Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гаргасан ном бүтээлийн дээжийг багш нарт бэлэглэх, номын соёлыг сурагчдадаа хэрхэн дэлгэрүүлэх яриа хийнэ.