Дорнын эдийн засгийн чуулганы хүрээнд Владивосток хотноо 2,9 их наяд рублийн /103.7 их наяд төгрөг/ үнэлгээ бүхий 175 гэрээ, хэлэлцээр үзэглэжээ.
Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев мэдэгдсэн байна.
Энэ жилийн чуулган дөрөв дэх удаагийнх бөгөөд эхний жил 1,3 их наяд рубль, хоёр дахь чуулганд 1,8 их наяд, харин өнгөрсөн жил 2,5 их наяд рублийн үнэлгээ бүхий гэрээ байгуулсан байна.
Чуулганы хүрээнд ажил хэргийн 100 арга хэмжээ болсон ба
- Хөрөнгө оруулагчдыг дэмжих нь: Дараагийн алхмууд
- Алс Дорнодын салбарын тэргүүлэх чиглэлүүд
- Даяаршсан Алс Дорнод: Хамтран ажиллах олон улсын төсөл хөтөлбөрүүд
- Хүний амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь гэсэн үндсэн дөрвөн чиглэлийг баримталсан юм.
Уг чуулганд 6000 гаруй төлөөлөгч, 1300 орчим хэвлэл мэдээллийн ажилтан оролцжээ.
Трутневын хэлснээр өнгөрсөн жилийн чуулганд 5000 гаруй төлөөлөгч, хэвлэл мэдээллийн 1000 орчим ажилтан оролцсон байна.
Хятадаас хамгийн олон буюу 1096 хүн, Японоос 570, Өмнөд Солонгосоос 335, Умард Солонгосоос 12 хүн оролцсон бөгөөд гадаадын компаниудаас 340 гаруй төлөөлөгч оролцсон талаар мэдээлжээ.
Эх сурвалж: ТАСС