Кэмбриж Аналитикатай холбоотой дуулиан гарснаас хойш Америкт дөрвөн хүн тутмын нэг нь Фэйсбүүкийн аппликейшнээ гар утаснаасаа устгажээ.
Pew Research Center-ийн санал асуулгаар 18-29 насны залуус Фэйсбүүкт зарцуулах цагаа мэдэгдэхүйц багасгасан гэх үр дүн гарсан байна.
Санал асуулгад оролцогсдын 26 хувь нь Фэйсбүүк аппликейшнээ гар утаснаасаа устгасан бол 18-аас дээш насны хэрэглэгчдийн тал хувь нь /54%/ сүүлийн 12 сарын хугацаанд хувийн тохиргоогоо өөрчилжээ.
Түүнчлэн санал асуулгад оролцогсдын 42 хувь нь хэдэн долоо хоног ба түүнээс дээш хугацаагаар Фэйсбүүкээс завсарлага авсан байна.
Ялангуяа залуу хэрэглэгчид Фэйсбүүкийн хувийн тохиргоогоо өөрчлөх, аппликейшнээ устгах зэрэг арга хэмжээг авахдаа илүү идэвхтэй байсан гэнэ.
Тухайлбал, 18-29 насны хэрэглэгчдийн 44 хувь нь аппликейшнээ устгасан нь 65 болон түүнээс ахмад хэрэглэгчдээс даруй дөрөв дахин өндөр үзүүлэлт аж.
65-аас дээш насныхны гуравны нэг нь л сүүлийн 12 сарын хугацаанд хувийн тохиргоогоо өөрчилсөн хэмээн хариулжээ.
Эх сурвалж: Forbes