Өнөөдөр болох үйл явдлууд


2018-09-14 09:15 GMT+8

09.00

  • “Blue Sky” зочид буудалд “Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт” болно.
  • Хангарди ордонд НИТХ-ын Ээлжит бус хуралдаан болно.
  • "Blue Sky” зочид буудалд "Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй" симпозиум болно.

09.30 Хавдар судлалын үндэсний төвийн хурлын танхимд “Монгол дахь Хөхний эмнэлгийн оношилгооны өнөөгийн байдал, хорт хавдрын шалтгаан нөхцөл” форум болно.

10.00 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувиллын 10 дугаар цэцэрлэгт мэргэжлийн хяналтын байгууллагаас "Сэтгэлийн бэлэг" өдөрлөг зохион байгуулна. 

10.20 “Монгол Рояаль академи”-ийн байранд "Бичил уурхай ба Эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо" сургалт болно. 

11.00

  • “Үндэсний мэдээллийн төв”-д Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
  • Зоонозын өвчин судлалын төвд “P53” төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно.

11.30

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын дарга нар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.
  • “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын ногоон нам, Австрали улсын ногоон нам хамтран "Уул уурхай, экологи байгал хамгаалах тухай" сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00

  • МҮЭХ-ны байранд Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлар мэдээлэл хийнэ.
  • Сүхбаатарын талбайд “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР – 2018” эхэлнэ.

14.00 МҮХАҮТ-д “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг  болно.

GoGo Facebook Хуудас
 
 
test
Нийт 42 санал өгсөн байна.

Дээшээ