Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх, олон улсын тэмцээнд оролцоход бэлтгэх, шаардлагатай санхүүг цуглуулах зорилготой “Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар” хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 15 буюу маргааш болно.
"Ахиллис Монгол" ТББ, “Ариг” банк болон Замын цагдаагийн хэлтэс хамтран дээрх марафон гүйлтийн тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус тэмцээнтэй холбогдуулан энэ Бямба гарагт Маршалын гүүрний хойд уулзвар -Дүнжингаравын уулзвар - Улиастайн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд түр хаах ажээ.
Т.Түмэндэмбэрэл