"Ерөнхий сайд багш нар, боловсролын салбарыг дорд үзэж байна"

GoGo.mn

2018-09-14 11:00 GMT+8

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.

Хугацаагаар эрэмбэлж харах :
11:17 2018-09-14

"Төр засаг цалин нэмэх шийдвэр гаргаж, цаасан дээр буусан тохиолдолд багш нарыг ажил хаялт зогсоно. Бид бүтэн жил тэссэн. Шавь нараасаа уучлалт хүсмээр байна. Бид өмнө нь цалин нэмэх боломжтой гэж хэлсэн учраас ажил хаялтаа зогсоож байсан. Гэвч хэрэгжүүлээгүй. Бүтэн жилийн турш бид тэмцлийн бүхий л хэлбэрийг хийсэн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй учраас ийн ажил хаяж байгаа учраас эцэг эхчүүд, сурагчдаасаа уучлалт хүсч байна" гэдгийг түр хорооны зүгээс мэдээллээ. 

Ажил хаясан хугацааны хичээлийг агуулгаар нөхөх бөгөөд эцэг эхчүүд бурууг зөвхөн багш нарт бурууг өгөхгүй байхыг хүсч байгаагаа илэрхийллээ. 

11:11 2018-09-14

Боловсролын салбарт дэлхийн хэмжээний 17 хөтөлбөр нэвтрүүлж, багш нар түүнийг нь нутагшуулж байхад багш нарын нь яагаад дэлхийн хэмжээний цалин авахгүй байгааг тэд асуулаа. 

11:08 2018-09-14

Багш нар өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн удаа шийдвэр гаргагч нартай хэлэлцээрийн ширээний ард суусан ч нэмнэ гэсэн зөвшилцөлдөө хүрэхгүй байсаар ирсэн тул багш нар ажил хаяад байгааг тэд мэдээллээ. 

Ажил хаялт эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд энэ тал дээр санаа тавьж, ажил хаялт хийж буй багш нартай уулзаагүй нь боловсролын салбарыг, багш нарыг дорд үзсэн хэрэг гэдгийг хэлж байна. Тиймээс ч Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа аж. 

Багш нарын дундаж цалин 530 мянган төгрөг бөгөөд гар дээрээ 400 гаран мянган төгрөгийг авдаг. Гэтэл дундаж цалин сая 25 мянган төгрөг болчихоод байхад багш нарын цалин даруй хоёр дахин бага байгааг анхаарах хэрэгтэй байна. 

11:01 2018-09-14

10:57 2018-09-14

Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 733 санал өгсөн байна.

Дээшээ