2014 онд эх орондоо өвлийн олимпыг зохион байгуулсан ОХУ-н медаль авсан 28 тамирчин сэргээш хэрэглэсэн хэрэгт холбогдсон билээ. Тухайн үедээ дэлхийн спорт сонирхогчдыг алмайруулж, ёс суртахуунгүй, байж болшгүй үйлдэл гаргасан ОХУ-ын тамирчдыг “WADA” буюу World Anti-Doping Agency тодорхой хугацаагүйгээр ямар ч тэмцээнд орохыг нь хориглосон юм.
ОХУ-н хоригийг зогсоох талаар ‘WADA’ энэ сарын 20-ны өдөр хуралдахаар болжээ. Энэ талаар дэлхийн хэвлэл мэдээлэл дахин шуугиж байна. Эдгээрийн дийлэнхи нь Оросын тамирчдын Олон улсын тэмцээнд оролцох эрхийг сэргээх тал дээр эсрэг байр суурьтай байна.
Энэ талаар Их Британий “Anti-Doping Athlete” хорооны зүгээс: ‘’Бид энэ тал дээр хатуу эсэргүүцэж байна. Орос улс тэмцээнийг зохиогч орны давуу эрхийг ашиглаж ичгэвтэр үйлдэл гарган, дэлхийн олон улс үндэстнийг доромжилсон. Тэдний хоригийг цааш үргэлжлүүлж, спортын өрсөлдөөнийг цэвэр ариунаар хадгалах хэрэгтэй. Оросын тамирчдын сэргээш хэрэглэсэн асуудал ийм хурдан шийдэгдэх хэрэг биш" гэсэн мэдэгдлийг хийжээ.
Оросын “Anti-Doping”-ийн ерөнхийлөгч Юрий Ганус: "Бид хийсэн хэрэгтээ одоог хүртэл харамсаж байна. Энэ сарыг хүртэл бид тамирчдын тэмцээнд оролцох эрхийг сэргээнэ гэдэгт итгэлгүй байлаа. Бидний хүсэлтийг хүлээн авч, дахин хуралдахаар болсон Дэлхийн сэргээшний эсрэг агентлагт баярлалаа" хэмээн мэдэгджээ.
Улаанбаатарын цагаар 2018 оны 9 сарын 21-ны өдөр Дэлхийн сэргээшний эсрэг агентлаг хуралдаж, уг асуудлыг ярилцаж, эцсийн байдлаар шийдэх юм.
Эх сурвалж: BBC
Сэтгүүлч: Л. Тулга