Сөүл-Чежү чиглэлийн нислэг дэлхийн хамгийн эрэлттэй нислэгээр тодорчээ

С.Заяа GoGo.mn

2018-09-14 12:40 GMT+8

АНУ агаарын зорчигч тээврийн салбарт тэргүүлдэг байж болох ч хамгийн их эрэлттэй, хамгийн олон хүн зорчсон нислэгүүдээрээ яах аргагүй Азичууд тэргүүлж байна.

Английн агаарын тээврийн сүлжээ боловсруулагч Routes компани 2017 оны дэлхийн хамгийн олон хүн зорчсон, хамгийн эрэлттэй 500 нислэгийг тодруулжээ.

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Гимпо нисэх онгоцны буудлаас Чежү арал хүртэлх 450 км нислэгээр хамгийн олон хүн зорчиж, дэлхийн хамгийн эрэлттэй нислэгээр тодорчээ.

Өмнөд Солонгосын нийслэлээс Солонгосын “Хавай” гэгдэх Чежү хүрэх нислэгээр өнгөрсөн жил нийт 13.4 сая иргэн зорчжээ. Сөүл-Чежү арал чиглэлийн хуваарьт нислэг өдөрт дунджаар 180 зарлагддаг ба 8 минут тутамд нэг нислэг хийгддэг аж. Дэлхийн хамгийн эрэлттэй нислэгүүдийн 2т Австралийн Мельбурн хотоос Сидней хот хүрэх нислэг бичигджээ.

Тус чиглэлийн нислэгээр 2017 онд нийт 9 сая гаруй хүн зорчсон байна. Хамгийн их эрэлттэй 500 нислэгийн эхний 100-г олон улсын нислэгүүд бус голчлон Ази Номхон далайн орнуудын дотоодын нислэг эзэлсэн болохыг онцолж байна.

Японы дотоодын гурван ч нислэг дэлхийн хамгийн олон иргэд зорчсон нислэгүүдийн эхний 10т багтсан байна. Харин олон улсын хамгийн эрэлттэй нислэгээр 802 км үргэлжлэх Хонконг-Тайбэй чиглэлийн нислэг тодорчээ. Тус нислэгээр 2017 онд нийт 6.7 сая иргэн зорчжээ.

2017 оны дэлхийн хамгийн эрэлттэй 10 нислэг:

1. Чежү- Сөүл чиглэлийн нислэгээр нийт 13,460,306 иргэн
2. Мельбурн- Сидней чиглэлийн нислэгээр нийт 9,090,941 иргэн
3. Саппоро- Токио нийт 8,726,502 иргэн
4. Фукуока- Токио нийт 7,864,000 иргэн
5. Мумбай- Дели 7,129,943 иргэн
6. Бээжин- Шанхай 6,833,684 иргэн
7. Ханой- Хо Ши Мин нийт 6,769,823 иргэн
8. Хонконг- Тайбэй нийт 6,719, 030 иргэн
9. Жакарта- Жуанда Сурабаяа нийт 5,271,304 иргэн
10. Токио- Окинава нийт 5,269,481 иргэн тус тус зорчжээ.

Эх сурвалж: СNN

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 2676 санал өгсөн байна.

Дээшээ