Найруулагч Б.Мартын "Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кино Оюутны Академийн шагналд шилдэг баримтат киногоор шалгарч, Оскарын наадамд өрсөлдөх эрхтэй болжээ.
Америкийн кино урлаг, шинжлэх ухааны академиас энэхүү шагналтнуудыг тодруулдаг бөгөөд энэ жил Оюутны Академийн шагнал хүртэх 19 ялагчийг тодруулсан байна.
Уг бүтээлийг Их Британийн Хертфордширийн их сургуулийг кино, телевизийн урлагаар мастерийн зэрэгтэй төгссөн Б.Март найруулсан билээ.
Тус бүтээл өмнө нь олон улсын Баримтат киноны наадамд "Шилдэг оюутны кино" төрөлд түрүүлсэн билээ.
"Нүүдэлчдийн өрхийн эмч" баримтат кинонд өдөрт 10-100 км зам туулан, өдөр шөнө, өглөө орой, өвөл зунг үл анзааран машин эсвэл морь, тэмээ унаад сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Дундговь аймгийн Өндөр шил сумын өрхийн эмчийн тухай өгүүлэх ажээ.