Нэгэн хос АНУ-ын Миннесота мужийн амьтны хүрээлэнд хуримаа хийжээ. Тэд дараа нь хуримын зургаа хартал “зураг алаач” баавгайг анзаарчээ.
Гар гараа барин инээн зогсох, үнсэлцэж буй хосыг харсан Оросын гризли баавгай ихэд гайхсан царай гаргасан нь цахим ертөнцөд олны хайрыг татаад байгаа аж. Түүний нүүрний хувирлыг зурагчин ихэд мэдрэмжтэй авч чадсан бөгөөд “Хэрэв хуримын зургийг ямар нэгэн байгалийн амьтантай авахуулбал гайхалтай болох байх” гэсэн хосын хүсэлтийг харгалзан үзэж уг зургийг нь авчээ. Гэвч зурагчин энэхүү ховорхон тохиох нөхцөл байдалд хос дээр бус гайхаж буй баавгай дээр дурангийн фокусаа тааруулсан нь зөв алхам болжээ.
Амьтны хүрээлэнд гэрлэх санал тавих, хуримаа хийх хосууд цөөнгүй байдаг гэнэ. Энэ үед тэдэнтэй хөгжилтэй явдал, сонин дүр зураг таарах нь элбэг тохиолддог аж.