Мэргэжлийн теннисийн их дуулгын цувралын нэг болох Нэгдсэн Улсын нээлттэй тэмцээнд сүр дуулиантайгаар түрүүлж, домогт Серена Уиллиамсыг буулган авсан Японы теннисчин Наоми Осака эмэгтэй теннисчид дундаа дээд амжилт тогтоосон гэрээг Адидастай байгууллаа.
Япон улсаас их дуулгад түрүүлсэн түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц хэмээх цол гуншинг хорин насандаа хүртсэн бүсгүйн хувьд уг гэрээний дагуу жилийн 8.5 сая ам.долларыг авах юм.
Уг гэрээний талаар Адидас брэндээс өнөөдөр мэдэгдэх аж. Гаити эцэгтэй Япон бүсгүйн хувьд Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ бүх цаг үеийн хамгийн агуу теннисчдийн нэг болох Серена Уиллиамсыг 6:2, 6:4 онооны харьцаатай илт илүүрхэж буулган авсан билээ. Уг ялалтынхаа дараа байгуулж буй гэрээ нь 4 жилийн хугацаатай.
Замналдаа анх удаагаа 3.8 сая долларыг орсон тэмцээнийхээ шагналын сангаас өөрийн болгосон Япон бүсгүй түүнээсээ 2 дахин илүү мөнгөн дүнг Адидасаас авахаар болсоны зэрэгцээ одоогоор нэрээ нууцалж буй нэгэн машин үйлдвэрлэгч компанитай гэрээ байгуулахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: www.sports.yahoo.com
Б.Энх-Амгалан