УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-09-14 12:25 GMT+8

УИХ дахь АН-ын бүлгээс 60 тэрбумын асуудал, Монгол Улсад хууль тогтоомжууд зөрчигдөж байгаа асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр шаардлага хүргүүллээ. 

Шаардлагадаа Прокурор, Тагнуулын ерөнхий газар, АТГ ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхан төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын хэргийг хянаж, шалган шийдвэрлэхийг хүссэн шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хэргийг шалгах талаар МАН-аас сонгогдсон УИХ-ын нэр бүхий гишүүд хандаад ч тодорхой хариу авсангүй. 

Энэ бүхнээс харахад Монгол Улсад ажиллаж буй хуулийн байгууллагын өмнө УИХ хүчин мөхөстөж байна. Ерөнхий сайд та энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, нэн даруй хариу ирүүлэхийг шаардаж байна гэжээ. 





 

GoGo Facebook Хуудас
 
 
test
Нийт 42 санал өгсөн байна.

Дээшээ