Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, СТА Б.Чинбат “Давтагдашгүй”, “Эзлэн” бие даасан тоглолтоо үзэгч, сонсогчдодоо 2011, 2012 онд толилуулж байсан билээ.
Тэгвэл зургаан жилийн дараа тэрбээр “Хязгааргүйн цаана” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Энэ удаагийн тоглолтоороо Б.Чинбат шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан дуу, төгөлдөр хуурын гоцлол бүтээлүүдээр үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялаах нь ээ. Хөгжмийн зохиолч Б.Чинбаттай ярилцлаа.
-Таныхаар хязгааргүйн цаана юу оршдог вэ?
-Би “Хязгааргүйн цаана” нэртэй хөгжмөө гурван жилийн өмнө зохиосон юм. Ер нь хязгааргүйн цаана юу байдаг вэ гэдэг надад сонирхолтой санагддаг. Гэтэл ийм аялгуу, хөг нуугдаж байдаг гэдгийг ойлголоо. Үүнийгээ олж авахын тулд би бясалгаж үзсэн.
Дунд охин маань нэг настайдаа энэ хөгжмийг сонсоод уйлж билээ. Дөнгөж төрөхдөө л энэ хөгжмийг сонсож байсан учраас оюун бодолд нь шингэчихсэн байдаг юм болов уу.
Н.Жанцанноров гуай “Цагаан суварга” бүтээлээ бясалгаж байхдаа бичсэн гэдэг. “Хязгааргүйн цаана” хөгжмийг хязгааргүйн цаанаас надад илгээлээ. Тоглолтоо энэ хөгжмөөр илэрхийлсэн. Хязгааргүйн цаана юу оршиж байх бол гэдгийг үзэгчид надаар дамжуулж мэдрээсэй гэж хүсэж байна.
Эмэгтэй хүний хувьд төрнө гэдэг хэцүү даваа. “Хязгааргүйн цаана” хөгжмийг Ц.Сарнай маань бие давхар байхдаа сонсоод тайтгарал авч, төрөхөд нь өөрт нь нөлөөлж чадсан юм болов уу гэж ойлгосон. Энэ хөгжим эгшиглээд яг оргил үедээ орох тэр цаг мөчид миний хоёр охин төрсөн юм. Дунд охин маань нэг настайдаа энэ хөгжмийг сонсоод уйлж билээ. Дөнгөж төрөхдөө л энэ хөгжмийг сонсож байсан учраас оюун бодолд нь шингэчихсэн байдаг юм болов уу. Охиноо уйлахыг хараад бид хоёр гайхаад нулимс цийлэгнэж байсан. “Хязгааргүйн цаана” хөгжмөөс Монголын төрт ёсон, байгаль дэлхий, ээж аавыгаа энэрэх, бүхий л хайрыг мэдрэх болов уу гэж боддог.
-Монголын сор болсон уран бүтээлчид таны тоглолтод оролцоно. Үзэгчид тоглолтоос ямар мэдрэмж аваасай гэж бодож байна вэ?
-Миний бүтээлээ туурвидаг чиглэл бол хязгааргүй юм байна. Бүх л жанраар уран бүтээл туурвиж, найруулж, хөгжимдөж байлаа. Зургаан жилийн тоглолт тавина гэдэг маш арвин их уран бүтээлтэй болдог юм байна. Тэрийгээ тайлагная гэсэн юм. Ардын, сонгодог, рок поп. Энэ гурван жанрт өнөө цагт Монголд сор болсон алдартнууд, хөгжимчидтэй хамтарч тоглолтоо хийнэ. Энэ бол миний хувьд ч, үзэгчдэд маань ч давтагдашгүй цаг мөч байх болов уу.
Дуучин С.Наран, гитарчин Д.Отгонбаяр, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан ах, S4 хамтлаг, уртын дуучин Б.Батцэцэглэн гээд олон уран бүтээлчтэй хамтарсан. Бас нэрийг нь дурдахааргүй нэг эрхэм бий. Тэр хүн бол жинхэнэ эмоцийг үзүүлнэ.
Мөн МУГЖ, дуучин Г.Ариунбаатар бид хоёр хамтраад “Үр минь үлдэх хорвоо” шинэ дуугаа гаргасан. Яруу найрагч Х.Соёмбо шүлгийг нь бичсэн юм. Энэ дууны анхны сонсогчид миний тоглолтын үзэгчид байх юм. Төрийн их найрал хөгжмийн удирдаач Н.Буянбадрах оролцоно.
Нэг онцолж хэлмээр зүйл бол миний аавдаа зориулсан “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” хэмээх аавдаа зориулсан хөгжмөөрөө бүх тоглолтоо хааж байя гэж ярилцсан юм.
-МУГЖ Г.Ариунбаатартай хамтраад “Үр минь үлдэх хорвоо” дуугаа бүтээсэн гэлээ. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Бид Монгол Улсдаа юу үлдээх ёстой вэ. Газар шороо, ижий аавыгаа хүндлэх ёс, өвөг дээдсийнхээ сургаалийг өвлүүлэх ёстой. Аяа Соёмбод аялж өгөхөд Соёмбо шууд л үгийг нь зохиосон. Хоёулаа ч нээх удаан суусангүй. Цаанаасаа хүн зохиогоод өгчихсөн юм шиг таарсан. Ингээд Монголынхоо нэрийг дэлхийд өргөж яваа ийм сайхан дуучин залуугаар дуулуулмаар санагдсан. Энэ дууг сонсоод л үз. Бас л ухаарал хайрлах байх.
-Тоглолтод мэдээж “Никитон”-ыхон ирнэ...
-Тэр их гоё тайз байна. Урьд нь “Никитон” надад “Давтагдашгүй” тоглолтод мэндчилгээ дэвшүүлж тоглож байсан. Энэ удаад “Никитон”-ы Чинбаа “Никитон” хамтлагтайгаа тоглоно. Жинхэнэ бяц авна аа. Бид шинэ цомгоо гаргахаар бэлдэж байна. Дуунуудаа хийгээд микс мастерингаа хийж байна. Нэлээн хүчтэй дуу хоолойгоо өргөх байх. Өөжгий, Цогоо, Билгүүн, Бачка, Чинбаа гэсэн атгасан гар шиг таван хүн Чинбаагийн тоглолтод оролцоно.
-“The Voice of Mongolia” шоун дээр Б.Шарав гуайн “Манан” бүтээлийг гитарчин Д.Отгонбаяртай тоглосон. Сонсох болгонд гүн гүнзгий бодолд автуулж, сэтгэлийн их таашаал авдаг юм. Энэ гайхамшигтай бүтээлийг тоглох болгондоо та юу мэдэрдэг вэ?
-Гайхамшигтай бүтээл. Б.Шарав гуайн “Сургууль минь баяртай”, “Гэгээн алсад одох юмсан” гэх мэтчилэн гурав, дөрөв хөгжим дээр бид хоёр ажилласан. Одоо “Манан” гэдэг аялгууг найруулж тоглож байна. Бид хоёр түрүү жилийн зун хамтарч юм хийе гээд гэрт нь ярилцаж суусан юм. Надад бүтээлүүдээ сонсгож байгаад “Чинбаа, чи энийг бараг мэднэ дээ” гээд нот гарган нэг аялгуу тоглолоо. “Энэ хөгжмийг чи тогловол ямар вэ?” гэсэн. Сонсоод л энэ хөгжмийн бүтэц, эхлэл, өрнөл нь ийм байна гэж бодогдсон юм. Бас надад гитар сонсогдож байлаа. Тэгээд Д.Отгонбаяртайгаа тоглохоор шийдсэн. Д.Отгонбаяр бол хийморь шүү дээ. Бөхөөр яривал Аса аварга юм. Зангарагтай...
Дээр нь оркестр, хамтлагийнхантай тоглосон. Сонсох бүртээ хөглөгдөж байдаг. Би тоглоод, чи сэтгэлийн гүн мэдрэмж авч байна. Яг тэрэн шиг би сонсогчдод тэр мэдрэмжийг өгөхийн тулд тоглодог. Д.Отгонбаяр болон бусад хөгжимчид бүгд дурлаж тоглодог юм.
Бид саяхан Б.Шарав гуайн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд очиж нутгийн зон олон Б.Шарав гуайдаа хүндэтгэл үзүүлээд ирсэн. Тэнд Б.Шарав гуайн нэрэмжит дуулаачийн тэмцээн болсон. Тэр ямар азтай хүмүүс вэ. Энэ хүнээр Монгол түмэн бахархах учиртай.
-Та ч мөн адил хөгжмөө тоглож байхдаа их өөртөө итгэлтэй, хүчтэй эмоци гаргаж байгаа харагддаг. Тэр эмоцийг үзэгчид бас хүлээж байгаа болов уу?
-Тухайн цаг үед би юу хийгээд байгаагаа мэддэггүй юм. Гэхдээ үзэгчид алга ташиж намайг тийм байдалд оруулдаг. Уран бүтээлч хүн үзэгчдийн алга ташилтыг сонсоно гэдэг юу юунаас илүү сайхан мөч байдаг. Үзэгчдийнхээ халуун алга ташилтыг хүлээж байна даа.
-Хэдэн жилийн өмнө та дэлхийд алдартай дуучин Арета Франклинтай хамтарч ажиллаж байсан. Саяхан эмгэнэлтэй мэдээ сонсох танд хүнд байсан болов уу...
-Америкаас AFF буюу Арета Франклины гэр бүлээс надад “Чинбаа чи Детроитод байхгүй яав даа” гэсэн захиа ирсэн. Арета Франклин тэнгэрт хальчихлаа гэсэн мэдээг сонсоод итгэмээргүй байсан.
Жинхэнэ америк мөрөөдөлд би хүрч чадсан.
Миний амьдралдаа хэзээ ч мартахгүй цаг мөчүүд, гайхамшигтай хүндлэл энэ хүнтэй хамт өнгөрсөн байсан. Жинхэнэ америк мөрөөдөлд би хүрч чадсан. Тэнд хүнийг ямар гоё хүндэлж, хайрладаг юм бэ. Хөгжимчин хүн хөгжмөө л тоглох ёстой. Тэнд хүний төлөө нийгэм байна. Чи Арета Франклины хөгжимчин болно гэдэг дээд зэрэглэлийн хөгжимчин болно гэсэн үг. Чиний унаж байгаа машин, буух буудал, идэх хоолноос эхлээд бүхий л зүйл гайхамшигтай сайхан байлаа.
Америкийн хотуудаар маш олон гоё аялан тоглолтуудаар явсан. Мартагдашгүй дурсамжууд маань энэ хүнтэй хамт оджээ. Магадгүй энэ уран бүтээлчид зориулсан нэг бүтээл туурвимаар гайхамшигтай хайрламаар хүн юм. Монголоор яривал Н.Норовбанзад гуай юм. Энэ хүнтэй хамт Рокн роллын алдрын танхимд тоглож байсан. Рокн роллын алдрын танхимд нэрээ мөнхлүүлнэ гэдэг асар том нэр хүнд юм. Арета Франклин тэнд нэр хүндээ бататгасан. Тэнд бид тоглож байлаа.Мөн Линкольны нэрэмжит театрт тоглож байлаа.
Америкийн сенаторууд, Ларри Кинг сэтгүүлч, улс төрчид цугласан. Тэр танхим бол Линкольн буудуулж нас барсан газар. Их сонин санагдаж билээ.
Гэх мэт олон сайхан дурсамжтай минь хамт тэр хүн тэнгэрт одлоо. Маш их гашуудсан.
-Та хойч залуу үедээ дэлхийн түвшний бүтээл үлдээхийн тулд юу хийхийг зорьж байна вэ?
-Н.Жанцанноров гуай “Чинбаа томоохон хэмжээний бүтээл барьж авч ажиллах цаг чинь болчихсон юм биш үү?” гэсэн. Надад хүсэл байна. Гэвч Монголын урлагийнхны үнэлэмж хаана байна вэ? Би дуурь, бүжгийн жүжиг бичнэ. Цаг нь хэзээ ирэх вэ, ямар тохирол нь бүрдэх вэ гэдгийг хүлээж байна. Саяхан би Хятадын уран бүтээлчидтэй хамтран ажиллалаа. Хүн сүүлд нь ухаарах юм, үнэндээ. Хятадууд “Жангар”-аар бүжгийн жүжиг хийж, томоохон хотуудаар явж тоглосон юм.
Уг нь тэр “Жангар”-ыг Монголдоо л хиймээр байна. Өөр нутагт үлдээмээргүй байна.
Хөгжмийн зохиолчоор нь би ажилласан. Гэтэл энэ өв соёл, түүх үлгэрээ бид алдаж байгаа юм. Харамсмаар зүйл. Үүнийг бодож явууштай юм билээ. Ялангуяа дэлхий дахин ойртчихсон энэ цаг үед биет бус өвөө бид өөрсдөө л хамгаалах ёстой. Уг нь тэр “Жангар”-ыг Монголдоо л хиймээр байна. Өөр нутагт үлдээмээргүй байна. Ийм гоё тохирол нь бүрдвэл би заавал хийнэ. Дан хөгжим, симфони оркестр зориулсан бүтээл, дуурь гэх мэт бүтээл барьж авах цаг минь өнгөрөөд явсан боловч оройтохгүй байх гэж бодож байна.
Мөн ардын урлагаа баримаар санагддаг. Бидэнд үлдэж байгаа, бидний онгирох, бахархах, хөгжүүлэх ёстой гол зүйл шүү дээ. Тийм учраас багшийнхаа хэлсэн зүйлийг үнэт зөвлөгөө байна гэж хүлээж авч байна.
-Авьяас шавхсан бүтээл тань юу вэ?
-Бүх л уран бүтээлдээ авьяасаа шавхдаг. Бүх юм байгальтай холбоотой. Н.Жанцанноров гуай, Б.Шарав гуай нутаг усандаа очиж залбирдаг, тэр гоё салхи, нар, тийм сайхан чөлөөтэй уудам орон зайнаас оюун ухаандаа шингээж, бүтээлээ туурвидаг болов уу. Тэндээс л бид юм олж авдаг.
Түмэн хишигтэн цогцолборт зориулж би “Түмэн хишигтэн” симфони бичсэн. Тэр бүтээлээ CD болгон хэвлүүлсэн. Тэр бол эх орноо хайрлах, өвөг дээдсийнхээ сургаалийг өвлүүлэх, одоо цагийн Монголын талаар гээд олон цаг үеийг шингээсэн бүтээл.
-“Миний аялсан мянган хот” нэвтрүүлгийн аялгуу нь яг л аялалд зориулсан мэт тохирсон гэж боддог. Та энэ бүтээлийг зохиохдоо юу бодсон бэ?
-“Дэлхийгээр аялсан 1000 хот” төслийн санаачлагч Оюунчимэг эгч энэ залуу магадгүй бидний сүлд дууг хийж чадна гэж бодсон байх. Анхны аяллаа Оросын Москва, Санкт-Петербургээс эхэлсэн гэж ярьж байсан. Миний багаас сонсож өссөн зүйл бол яах аргагүй орос школ. Сонгодог хөгжмөөр би долоон настайгаасаа хичээллэхдээ Чайковский, Рахманинов зэрэг суутнуудын бүтээлийн нөлөөлөл надад байгаа юм. Дээр нь аялах дуртай. Аялах гэдэг бас гайхамшигтай.
Хүн аялах тусам чөлөөтэй сэтгэнэ, энгийн болно, жижиг зүйлд ч баярлаж чаддаг болсон, олон ач тустай юм билээ.
Хүн аялах тусам чөлөөтэй сэтгэнэ, энгийн болно, жижиг зүйлд ч баярлаж чаддаг болсон, олон ач тустай юм билээ. Өөрөө ч бас би олон орноор аялсан учраас сэтгэлд их ойрхон байсан. “Миний аялсан мянган хот”-ын хөгжим оюун бодолд бэлэн байсан. “Тэндээс” авчирсан хөгжим бүхэлдээ бэлэн байдаг юм билээ. Тэгээд л толгойд бууж ирээд л шууд тоглоод эхэлсэн.
-Таны цомгийг хүлээн суугаа сонсогчдодоо юу хэлэх вэ?
-Удахгүй гаргана аа. “Хязгааргүйн цаана”, “Миний аялсан мянган хот”, “Ромео Жульетта” жүжгийн “Хязгааргүй хайр” зэрэг олон бүтээл маань тоглолтын араас CD болон үлдэнэ.
Төгсгөлд нь хэлэхэд надтай хамт хөгжмийн ертөнцөөр аялаарай. Хязгааргүйн цаад руу Чинбаагийн ертөнцөөр хамтдаа аялъя. Энд би ганцаараа биш. Олон сайхан уран бүтээлчид, дуучид, шижигнэсэн цул авьяастнууд оролцоно. Тэсэн ядан хүлээж байна.
-Баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
“Хязгааргүйн цаана” тоглолт есдүгээр сарын 21, 22-нд 19:00 цагт, 23-ны өдөр 18:00 цагаас Corporate Convention Centre-т болно.