Амралтын өдрүүдэд хаана, юу болох вэ

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-09-14 15:10 GMT+8

Амралтын өдрүүдэд хаана, ямар үйл явдал болохыг сонирхуулж байна.

Үндэсний номын баяр

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр” маргааш Сүхбаатарын талбайд болно. Номын үзэсгэлэн худалдааны үеэр номын дэлгүүрүүд болон зохиолчид номоо хямдралтай үнээр худалдаалахаас гадна зохиолчид уншигчидтайгаа уулзаж ярилцан, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломжтой.

“Япон соёлын наадам 2018”

Ес дэх удаагийн “Япон соёлын наадам 2018” энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

11-17.00 цагийн хооронд болох наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулах арга хэмжээ болно. Тус арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцох бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй  боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд оролцоно.

Өдөрлөгийн үеэр Японы үндэсний Тайко бөмбөрийн “Индра” хамтлаг тоглолтоо сонирхуулах бөгөөд японы үндэсний хувцас болох кимоног үзэж сонирхох, зураг авахуулах, үндэсний хоолоор иргэдэд үйлчлэх, Япон улсын мэргэжлийн үсчдээр үнэгүй үс засуулах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

“Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар” хандивын марафон

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх, олон улсын тэмцээнд оролцоход бэлтгэх, шаардлагатай санхүүг цуглуулах зорилготой “Итгэл найдвар, Боломж – Улаанбаатар” хандивын марафон гүйлтийн тэмцээн болно.

Гүйлтэнд хэрхэн бүртгүүлэн оролцох вэ

1. Энд дарж онлайн бүртгэлийг бөглөх боломжтой бөгөөд хаагдах хугацаа 2018 оны 9-р сарын 14-ны 18:00 цаг хүртэл.

2. Бүртгэлээ Ариг Банкны харилцагчийн өргөө дээр очиж баталгаажуулна. Утас: 70133060

  • Цэцэг төвийн замын эсрэг талд 40К салбар
  • Бөхийн өргөө 13 хоёрын голд Баянзүрх салбар 
  • 10-р хорооллын салбар
  • Мэргэжилтний 20д байрлах салбар дээр тус тус энгэрийн дугаар худалдаалагдаж байна.

Олон Улсын Боловсролын Үзэсгэлэн-2018

Жейд Боловсролын төвөөс зохион байгуулж буй ес дэх удаагийн Олон Улсын Боловсролын Үзэсгэлэн-2018 The Blue Sky зочид буудалд энэ амралтын өдрүүдэд болно.

Үзэсгэлэнд дэлхийн шилдэг их дээд сургуулийн төлөөлөгчид ирж оролцох бөгөөд хэрхэн амжилттай суралцах талаар зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгнө. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Тэтгэлэгт хөтөлбөрт бүрэн хамрагдах боломжтой. 

DellEMC Hackathonтэмцээн 

Монголын IT экспертүүдийн дунд зохион байгуулагдаж буй ХАМГИЙН ТОМ ШАГНАЛЫН САН бүхий #DellEMC #Hackathonтэмцээн маргааш Hub innovation center-т болно.

Контемпорари урлагийн тухай лекц

Контемпорари Арт буюу Өнөө цагийн урлаг нь ямар нэгэн изм биш харин одоо нийгэм олон нийт, байгаль орчин, хүн төрөлхтний тухай үзэл санааг уран бүтээлч өөрийн өнгө аясаар илэрхийлэн харуулж буй урлаг юм. 

Тиймээс хамгийн эхэнд уран бүтээлчдийнхээ үзэл санааг таньж мэдэх нь чухал ба үүний үр дүнд контемпорари урлагийг ойлгоход, бүтээлийн үзэл санааг уншихад илүү хялбар байх болно. 

Бямба гарагийн 18.00 цагаас контемпорари урлагийн тухай лекцийг сонсож, Shanghai art magazine-ний нийтлэлч Сүкэтэй үзэл бодоллоо хуваалцах боломжтой.

Хаана: Циферблат Улаанбаатар (Өргөө 2 кино театрын замын эсрэг талд Монголын Залуучуудын Холбооны 3-н давхарт)
Хэзээ: 2018.09.15-нд 18:00 цагаас
Хураамж: 20'000₮
 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 721 санал өгсөн байна.

Дээшээ