Монголбанк гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эх орондоо шилжүүлэх мөнгөн шилжүүллэг болон хүлээн авч буй мөнгөн гуйвуулгын хэмжээг тооцож, статистикийн тоо мэдээллийг үнэн зөв тусгах зорилгоор түүвэр судалгааг явуулж эхэллээ. Тиймээс судалгаанд гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд хамрагдах боломжтой юм байна.
Тус судалгаанд оролцсноор Монгол Улсын гадаад секторын статистикт чухал анхдагч эх сурвалж болох юм.
Судалгаанд оролцогчдын мэдээллийг Монголбанк зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу чандлан хадгалдаг. Энэхүү судалгаанд оролцогчдоос 50 хүнийг санамсаргүй байдлаар сонгон 50,000 төгрөгийн ном худалдан авах эрхийн бичгийг өгөх ажээ.
Судалгаанд идэвхтэй оролцохыг хүсвэл доорх холбоосыг бөглөх юм байна. Судалгааны асуулгыг бөглөх холбоос Хэрэв судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал та Монголбанкны facebook хуудсаар холбогдох боломжтой.
Хэрэв судалгаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал та Монголбанкны facebook хуудсаар холбогдоно уу.