Голомт банк GTR ASIA-2018 олон улсын арга хэмжээг ивээн тэтгэж оролцлоо

Бизнес мэдээ

2018-09-14 15:57 GMT+8

Голомт банк нь 2018.09.04–2018.09.07-ны өдрүүдэд Сингапур улсад зохион байгуулагдсан “GTR Asia Trade & Treasury week 2018” арга хэмжээнд хамтран ивээн тэтгэгчээр оролцлоо. Global Trade Review нь гадаад худалдааны санхүүжилт, олон улсын банк санхүүгийн талаарх мэдээллийг тогтмол бэлтгэн нийтлэхийн зэрэгцээ дэлхийн худалдааны байгууллагуудыг нэгтгэж,  харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг нээж өгдөг дэлхийд өндөр нэр хүндтэй байгууллага юм.

Тус арга хэмжээнд томоохон банк, санхүүгийн байгууллагуудаас гадна импорт, экспорт, хууль эрх зүй, мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын 400 гаруй байгууллагын 1000 гаруй төлөөлөгчид оролцжээ. 

“GTR Asia Trade & Treasury week 2018” арга хэмжээнд Голомт банк хамтран ивээн тэтгэгчээр оролцсон нь хил дамнасан худалдааны зах зээлийн хурдацтай өөрчлөлт, чиг хандлага нь тус банкинд төдийгүй Монгол Улсад өндөр ач холбогдолтой болохыг харуулсан явдал байв.

Мөн тус арга хэмжээний үеэр сүүлийн үед хурцаар яригдаж буй худалдааны дайн, комплаенс, худалдааны хориг, блокчейн, дижитал шилжилтийн талаар олон улсын банк санхүүгийн байгууллагуудын байр суурийн талаар маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, санал бодлоо солилцсон юм.

Голомт банк нь Монгол Улсын гадаад худалдааны санхүүжилт, импортын аккредитивийн зах зээлийн 28 хувийг эзэлдэг ба гадаадын 100 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажилладаг, зах зээлд тэргүүлэгч банкуудын нэг юм. Тодруулбал, Голомт банк нь Монгол Улсаас БНХАУ руу нээгддэг нийт аккредитивийн 60 хувийг дангаар гүйцэтгэдэг төдийгүй ОХУ, Япон, Солонгос, Герман, АНУ, Нидерланд, Итали, Турк, Сингапур зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс хийгдэж буй харилцагч байгууллагуудын импортын худалдан авалтыг санхүүжүүлж байна.

Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээллийг trade@golomtbank.com болон 70111646 /дотуур дугаар 1380/ холбогдон авна уу.  

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 2676 санал өгсөн байна.

Дээшээ