Тулааны спорт сонирхогчдын хамгийн хүсэн хүлээж байгаа тулаан болох Хабиб Нурмагомедов болон Конор МаКгрегор нарын тулааны өмнөх хэвлэлийн бага хурал 09 сарын 20-нд Нью Йорк хотын “Radio City Music Hall”-д болохоор тов гарсан байна.
Олон ч асуудлыг дагуулан байж, хүлээлт үүсгэн байж тулалдахаар болсон хоёр шилдэг тулаанч хувь хувьдаа бэлтгэлээ базааж байгаа билээ.
“The Eagle” Хабиб Нурмагомедов одоогоор ч нэг ялагдаагүй байгаа бөгөөд сүүлд UFC 223 тоот тулаанд Эл Яквинтаг ялж, 26 дахь ялалтаа авсан юм. Харин Конор МаКгрегор хамгийн сүүлд Флойд Мэйвейдэртэй боксын ринг дээр тулалдсан бол UFC дэх сүүлийн тулаанаа UFC 205 тоот тулаанд Эдди Алварезтай тулалдаж ялсан билээ.
UFC 229 тоот тулааны оргил тулаан Хабиб Нурмагомедов болон Конор МаКгрегорын хооронд өрнөхөөс гадна:
Тони Фергусон – Энтони Петтис
Овинс Сен Прю – Доминик Рэйс
Деррик Льюс – Александр Волков гэх мэт олон сонирхолтой тулаан болох юм. Дэлхий нийтээр хүлээж буй "UFC 229" тулаан 10 сарын 07-нд Лас Вегас/ Невада/ T-Mobile Arena-д болно.
П.Хатансайхан