Токиогийн баруун дүүргийн гудамжинд ганц бие эмэгтэйчүүдэд зориулсан дундын байрны үүдэнд огт байхгүй компанийн логог өлгөсөн харагддаг байв. Японы банкны системд гарсан томоохон дуулианы улмаас тэр самбарыг халхлан нуужээ. Гэвч даравч далдайна, булавч бултайна гэдгийн адил халхлаад ч нэмэр болсонгүй бүрхэвч нь халцарсан аж. Ийм дундын байрны дампуурал тус улсын санхүүгийн салбарт дуулиан дэгдээж, Японы амжилт гэж тооцдог байсан зүйлийг баллаж орхив.
Suruga банкинд хийсэн бие даасан шалгалтын тайланд ажлын байрны бүдүүлэг харилцаа, луйврын үйл ажиллагаа, борлуулалтын боломжгүй зорилт тулгадаг гэх мэт зүйлс илэрснийг дурдсан байв. Энэ явдал Toshiba, Kobe Steel, Takata зэрэг компанид гарсан иймэрхүү хэргүүдээс корпорацын удирдлага сургамж аваагүйг харууллаа.
Сүүлийн гурван жилд залуу эмэгтэйчүүдэд зориулсан хэдхэн байр барьсан Smart Days хэмээх үл хөдлөхийн оператор компани дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан. Байр худалдан авахаас эхлээд түрээслэх хүртэл олон төрлийн зээл нь үнэндээ хуурамч баримтад үндэслэж байсан нь илэрчээ.
Зээл авагчдын нэг нь financial Timesт ярихдаа 300 сая иенийн зээл авахын тулд цалингийн хэмжээг 10 дахин өсгөж бичдэг байсан ба түрээсийн мөнгийг төлөх үүрэг хүлээсэн компани нэг бол сураггүй алга болж, эсвэл дампуурсан байдаг хэмээн гомдоллов. Suruga банкны зээлийн ажилтнууд мөрдөн байцаагчдад мэдүүлэхдээ дээд тушаалынхан хэт өндөр борлуулалтын зорилт тулган биеэр дарамтлах, олны өмнө доромжлох, гэр бүлийг нь ална тална хэмээн заналхийлэх зэргээр авирладгийг хүлээн зөвшөөрчээ.
2018 оны зургадугаар сарын эцсийн байдлаар тус банкны нийт зээлийн 6.3 хувь буюу 203 тэрбум иенийг дундын байр худалдан авахад зарцуулжээ. Дээрх тайланд “Suruga банк буруу үйлдлээ зохион байгуулалттайгаар урт хугацаанд явуулсан” гэж дүгнэсэн байна. Үүний улмаас Японы банкуудад зохицуулагчид болон хөрөнгө оруулагчдын зүгээс маш хатуу шалгалт оруулжээ. Surugaгийн үл хөдлөхийн зээлийн практик бусад банкуудад нөлөөлөх эсэхээс шалтгаалан Японы банкны салбарын хувьцаа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Байрны менежментийн платформ Tateru зээлийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн нь илэрсэн тул хувьцаа нь сүүлийн гурван өдөр дараалан унав. Nomuraгийн шинжээч Кен Такамияа ийм айдас болон саяхны уналт хэт түгшүүрт автсанаас үүдсэн байж магадгүй гэв.
Гэхдээ тэрбээр Surugaгийн хямралын дараах эрсдэл нь “Эрх баригчид хэрэглэгчийн эрх ашигт хэт анхаарсан алхам хийвэл банкны үйл ажиллагааны өртгийг өсгөж, зарим санхүүгийн байгууллага дампуурч болзошгүй” хэмээн анхаарууллаа. Surugaгийн хямрал халдварлахгүй байлаа ч банкууд дотоодын зах зээлд мөнгө хийхэд хүндрэл учруулах байх гэж шинжээчид дүгнэв.
Өнгөрсөн баасан гарагт шалгалтын дүн гарч, зээлийн мэдүүлгийг зохион байгуулалттайгаар хуурамчаар үйлдсэн хэрэг ил болсны дараа Surugaгийн удирдлага огцрохоо мэдэгдсэн. Сарын хугацаанд Японы санхүүгийн үйлчилгээний агентлаг бизнесийг сайжруулах удирдамж гаргаж, захиргаа торгуулиас эхлээд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж шинжээчид ярилаа.
Сүүлийн 19 жилд Surugaгийн хувьцааны үнэ салбарын дунджаас үргэлж дээгүүр явж ирсэн бөгөөд гадаадын ажиглагчид тус банкийг Төв банкны доогуур хүүгийн бодлогыг сөрж чадсан Японы цорын ганц санхүүгийн байгууллага хэмээн жишээ татдаг байв.