Tencentийн дэмжлэгтэй NIO стартап 1.8 тэрбумыг босгохоор IPO хийсэн ч дөнгөж тэрбум гаруй ам.доллар олов. Энэ нь анхдагч зах зээлд гарахыг зорьж буй Хятадын старт-апуудад түгшүүр боллоо.
NIO бол Хятадад цахилгаан машин үйлдвэрлэхээр байгуулагдсан 300 гаруй старт-апын нэг бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа худалдан амжилтад хүрч чадаагүй явдал нь тус салбарынхны мөнгө босгох чадварын талаар эргэлзээ төрүүлэв. Эдний хувьцаа хамгийн доод түвшин буюу нэгжийг нь 6.26 ам.доллараар үнэлсэн нь нийт хөрөнгийн хэмжээг 6.4 тэрбумын үнэ цэнэтэй болгож байгаа юм.
Гэвч тус старт-ап алдагдалтай ажиллаж байгаа учир өргөжих төлөвлөгөө нь удаашрах төлөвтэй боллоо. Бизнесмен Уиляьм Лигийн үүсгэн байгуулсан NIO компанийг зах зээлд гарах хугацаа хөрөнгө оруулагчдын сэтгэл санаа нэлээд суларсан цаг үетэй таарсан байна. Нийгмийн сүлжээнд машин үйлдвэрлэлийн талаар бичигч Ван Хонхао “Энэ оны хоёрдугаар хагаст цахилгаан машины старт-апууд дампуурах буюу уламжлалт том тоглогчдод зарагдах төлөвтэй байгаа. Зөвхөн топ тав нь үлдэх боломжтой” гэж таамаглажээ.
Зайгаар ажилладаг машины Tesla-гаас эхлээд Faraday хүртэл стартапуудад хүндрэл нүүрлээд байгаа нь хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн өртөг өсөж, эхэлж буй үйл ажиллагаа нь ашиггүй болсонтой холбоотой. NIO сүүлийн гурван жилд 1.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн бөгөөд хэрэглэгчдийн зүгээс үйлдвэрлэлийн доголдол, хугацаа хоцорсон нийлүүлэлт, цахилгааны илүү хэрэглээ зэрэг асуудлаар гомдол гаргах нь нэмэгдсэн байна.
IPO-гийн баримтаас үзэхэд эднийх зургадугаар сарын эцсээр 668 сая ам.долларын бэлэн мөнгөтэй, оны эхний хагаст 461 саяыг зарцуулсан байв. Ирэх гурван жилд тус компани 1.8 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн тул зардал нь мөн өсөх төлөвтэй байгааг шинжээчид анхааруулав.
Эрэлт нэмэгдвэл эднийх нэмж 150 саяыг босгох боломжтой ч мөнгө босгох анхны зорилт биелээгүй учир дахин хөрөнгийн зах зээлд гарах эсвэл төлөвлөгөөт зорилтоо хумих гэсэн хоёр хувилбар үлдээд буй.
Шинжээчдийн хэлснээр судалгаа, хөгжүүлэлтийн зардлаа танах, дараагийн загвар гаргах хугацааг хойшлуулах, шинэ төслүүдээс татгалзах гэх мэт арга хэмжээ авах ёстой аж. Tencent тус старт-апын 15.2 хувийг эзэмшдэг бөгөөд Baidu Capital, Sequoia Capital, TPG Global гэх мэт бусад хөрөнгө оруулагчид үлдсэн багцыг эзэмшдэг аж. Ноён Лигийн багц 931 сая ам.долларын үнэтэй боловч санал өгөх эрхийн 48.5 хувийг мэдэлдээ байлгадаг.
NIO энэ долоо хоногт хөрөнгийн зах зээлд гарч байгаа Хятадын гурван компанийн эхнийх нь. Мөн хүнс хүргэлтийн үйлчилгээний Meituan Dianping, онлайн контент нийлүүлэгч Qutoutiao компаниуд хувьцаагаагаа худалдахаар бэлтгэж байна.