Европын комиссын тэргүүн Жан Клод Юнкер еврог ам.доллартай өрсөлдөхүйц дэлхийн нөөцийн валют болгосноор Европын холбоо АНУ-аас санхүүгийн хамааралтай байдлыг багасгана хэмээв. Тэрбээр лхагва гарагт Страсбург хотод Европын парламентад тавьсан жил бүрийн илтгэлдээ ЕХ эрчим хүчний импортынхоо хоёрхон хувийг АНУ-аас авдаг мөртөө 80 хувийг ам.доллараар төлж байгаа нь “гаж үзэгдэл” хэмээн шүүмжлэв.
ЕХ ам.доллараар нэрлэгдсэн импортынхоо ихэнх хэсгийг Орос ба Персийн булангийн орнуудаас авдаг аж.
Ирэх онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах ноён Юнкер цааш хэлэхдээ “Бид үүнийг өөрчилнө. Евро бол шинээр бие даасан Европын идэвхтэй хэрэглүүр болох ёстой” хэмээв. Тэрбээр гишүүн улсуудад хандаж, олон улсын тавцанд холбооны нэгдсэн байр суурийн жинг нэмэгдүүлэхийг уриаллаа.
Түүний хэлснээр “Европ хуваагдсан харамсалтай дүр зургийг зогсоох ёстой. Тус тив илүү сайныг хүртэх гавьяатай” аж. ЕХ-ны дээгүүр тушаалтнууд комиссын санаачилгын хүрээнд Европын Төв банк нэгдсэн валютын хэрэглээг өргөжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.
Энэхүү алхам АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долларыг өрсөлдөгчдөө шийтгэх гадаад бодлогын зэвсэг болгон ашиглаж байгаагаас шалтгаалсан. Цагаан ордон Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчвөл Европын компаниудыг АНУ-ын санхүүгийн системээс хасна гэж заналхийлээд буй. Европын зарим дипломатын хэлэхдээ Ираны цөмийн асуудлаар 2015 оны гэрээг тойрсон зөрчил ам.долларын ноёрхлыг халахын төлөө алхам хийхэд хөтөлсөн гэж үздэг.
ЕХ энэ онд Иранаас нефть импортлохдоо ам.долларын оронд еврог төлбөрт ашиглахаар төлөвлөжээ. Германы Гадаад хэргийн сайд европчууд Тегерантай цөмийн гэрээгээ хадгалахын тулд олон улсын төлбөрийн өрсөлдөхүйц систем бий болгохыг уриалсан.
Гэхдээ доллар ноёрхсон дэлхийн эдийн засагт еврог оруулахад хүндрэл учирч болзошгүй. Европын Төв банк нэг валютыг олон улсын нөөцийн валют болгох асуудалд нэг талыг барих бодолгүй байгаагаа мэдэгдсэн. Гэвч Английн банкны гадаадын валютын нөөцийн ихэнх хэсэг нь евро байгааг дэлхийн хөрөнгө оруулагчид еврод итгэж буйн илрэл гэж үзэж байна.
Ноён Юнкер ЕХ нэг эвслийн байр сууринаас олон улсын байдалд хандахад өнөөгийн шийдвэр гаргах систем тээг болж буйг мөн анхааруллаа. Тэрбээр “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ЕХ Хятадын хүний эрхийн зөрчлийн талаар байр сууриа илэрхийлээгүй нь зөв зүйл биш. Учир нь уг асуудлаар бүх гишүүд санал нэгдэж чадаагүй” хэмээн ярилаа.
Гэхдээ Европын Засгийн газрууд гадаад бодлогын талаар шийдвэрийг төвлөрүүлэх уриалгыг эсэргүүцдэг бөгөөд сүүлийн жилүүдэд Оростой харилцах харилцаа, Венесуэлийн эсрэг хориг гэх мэт асуудлаар санал нэгдэж, шийдвэр гаргаж чадалгүй явж ирсэн юм.
Ноён Юнкер түүнчлэн холбооны зорилтын талаар ярихдаа мөнгө угаасан хэрэг холбооны банкны хяналтад итгэл алдахад хүргэснийг дурдаад Европын банкны зохицуулагчдад илүү эрх мэдэл олгохыг санал болголоо.
Цагаачлал болон эдийн засгийн асуудлаар гишүүн орнуудын Засгийн газруудын санал зөрөлдөөн гүнзгийрч байгаа үед ирэх онд болох Европын парламентын сонгууль болохын өмнөх зорилтыг тодорхойлж буйгаараа Юнкерийн илтгэл онцлог боллоо гэж ажиглагчид тэмдэглэв.
Тэрбээр “Сонгуулийн өмнө бид Европ өмнөд ба умард, баруун ба зүүн гэсэн хагарлыг даван туулж чадахаа харуулах ёстой. Европ бол миний насан туршийн хайр. Үргэлж ийм байх болно” хэмээн үгээ төгсгөжээ.