МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН IV ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцлоо. Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийсэн юм. Мөн тэрээр хуралдаанд үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр ЭНД дарж уншина уу.
Мөн энэ үеэр түүнийг Дорнын эдийн засгийн чуулган болох Русский арал дээр хүрэлцэн ирмэгц БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бараалхсан юм.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохиох талаар дурдаж, энэхүү түүхэн ойг угтан хоёр улсын хамтын ажиллагаандаа бодит ахиц дэвшил гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд өөрийнх нь халуун дотно мэндчилгээг дамжуулахыг хүслээ.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад цаг зав гарган хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцох боломж олгосонд талархал илэрхийлээд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний мэндчилгээг уламжлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урьсныг энэ удаагийн уулзалтаар дахин уламжиллаа.
Түүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин, Ерөнхий сайд Шинзо Абэ нар жүдогийн тэмцээнийг хамтдаа үзжээ. Энэ талаарх фото мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООЖ, МАРГААШААС ЭХЛЭН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ХЭВИЙН АЖИЛЛАНА
БСШУСЯ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын ажил хаялтын асуудлаар хамтарсан хэвлэлийн хурлийг энэ баасан гарагт хийж багш нар ажил хаялтаа зогсоож буйг албан ёсоор мэдэгдсэн юм.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ "БСШУСЯ нь Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-тэй хэлэлцээрээ үргэлжлүүлсний эцэст багш нар хугацаагүй ажил хаялтаа зогсоож, 9-р сарын 17-ны даваа гарагаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Ажил хаялт өнөөдрөөр зогсож байна. Хэлэлцээр цааш үргэлжилнэ гэсэн.
ҮЭ-ийн төлөөлөгч "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас БСШУСЯ-тай нэлээд олон хоног хэлэлцсэний дүнд тодорхой асуудлыг шийдэж чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачаалалд нь тохирсон нэмэгдэл хөлс олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн 2019 оны 1 сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөслийг тухайн ондоо 20 хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохирлоо" гэсэн юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Мөн энэ үйл явдлаас өмнө буюу энэ лхагва гарагт ажил хаясан багш нар төв талбайд жагссан билээ.
ХОТ ДАЯАР ЦАХИЛГААН ТАСРАВ
Бямба гарагийн өглөө 10.00 цагаас эхлэн хотын төвийн дүүргүүдэд цахилгаан тасарсан. Цахилгаан ээлж дараалан ирсээр 15.00 цаг гэхэд нийслэлийн 70 хувийг цахилгаанаар хангасан гэсэн мэдээллийг албан эх сурвалжууд өгсөн юм. Цахилгаан тасрахтай зэрэгцээд ус ч мөн тасарч иргэдийн дунд станцад дэлбэрэлт болсон, осол гарсан учир ихээхэн хэмжээний хохирол учраад байна гэдгээс эхлээд станцын ажилчид ажил хаясан учраас ийн нийтээрээ цахилгаангүй боллоо гэх ч яриа гараад байв.
Харин албаны хүмүүс энэ тал дээр дараах тайлбарыг өгсөн юм. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат “09.54 минутад станц бүрэн зогссон. Осол гараагүй. Тухайн үед сэлгэн залгалттай зэрэгцэн станц бүрэн зогссон. Шалтгааныг станц хэвийн ажиллагаанд оруулсны дараа тодорхой болно. Хүмүүсийн ярьж, бичээд байгаа шиг их хэмжээний хохирол учруулахуйц осол болоогүй. Сэлгэн залгалттай давхцаад зогссон. Тэгэхээр цахилгааны гэдэг юм уу ямар нэг нөлөөлөл болсон болов уу гэж бодож байна. Тоног төхөөрөмжийн гэмтэл гараагүй" гэсэн юм.
Бид энэ талаарх мэдээллийг цаг тутам шууд дамжуулан хүргэсэн юм.
МОНГОЛ БҮСГҮЙ АВСТРАЛИЙН НАРИЙН БООВ, ШОКОЛАДНЫ БҮТЭЭЛИЙН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ
Австралийн Мельбурн хотноо болсон Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын анхан шатны тэмцээний шоколадны төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн болжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
БНСУ-Д ГОЦ ХАЛДВАРТ “MERS” ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
БНСУ-д гоц халдварт “MERS” /Middle East Respiratory Syndrome/ өвчний тохиолдол илэрснийг зарлалаа. Солонгосын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тус улсын иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварлсан болохыг тогтоожээ. 2015 онд БНСУ-д анх удаа гоц халдварт “MERS” өвчний тохиолдол бүртгэгдэж, нийт 38 хүн тус өвчний улмаас амь насаа алдаж байсан юм. Иймд БНСУ-д зорчиж байгаа манай улсын иргэд “MERS” өвчнөөс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авах, зайлшгүй шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг манай улсын Гадаад харилцааны яам Консулын газар зөвлөж байна.
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН БАЙРАА ДОЛООН ЖИЛ ХҮЛЭЭСЭН БАГАЧУУД МОДОН ЖОРЛОНД БИЕ ЗАСАН, ХҮЙТЭН АНГИД ХИЧЭЭЛЛЭСЭЭР...
ШШГЕГ-ийн харьяа шинэ хорих 409-р ангийн дэргэдэх “Баянзүрх” цогцолбор 90-р бага сургуулийн нөхцөл байдлын талаар сурвалжиллаа. Тус сургуулийн багачууд гадаах модон жорлондоо бие засаж, пийшингээр халсан анги танхимдаа хичээллэдэг аж. Хэрэв тэд ойролцоох 126-р сургууль ашиглалтад орох юм бол шинэ хичээлийн байртай болно. Гэвч тус сургууль долоон жил баригдаж ба хэзээ бүрэн ашиглалтад орох нь тодорхойгүй байна. Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу.
ДУНДАЖ ЦАЛИН НЭГ САЯ 25 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСЖЭЭ
Энэ оны II улирлын дундаж цалингийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) танилцууллаа. ДУНДАЖ ЦАЛИН нэг сая 25 мянган төгрөг болж өссөн байна. Тус байгууллага энэ дүнг улирал тутам танилцуулдаг юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны хоёрдугаар улиралд нийт 39.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 636 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (4.0%) мянгаар, өмнөх улирлаас 0.9 (2.4%) мянгаар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.5 (7.0%) мянгаар, өмнөх улирлаас 34.4 (5.7%) мянгаар тус тус нэмэгджээ. Эдгээр нь дундаж цалин өсөхөд нөлөөлсөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.