“Бишрэлт трейд” ХХК болон БНСУ-ын “Dong-A ST” компани 9-р сарын 5-ны өдөр албан ёсны хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Гэрээг үзэглэх ёслолын ажиллагаанд Солонгос улсаас “Dong-A ST” компаний олон улсын бизнес хариуцсан захирал Ин Сү Парк хүрэлцэн ирж оролцсон юм.
“Бишрэлт Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинбишрэлт:
-“БИШРЭЛТ ТРЕЙД” ХХК нь Монголын ууган худалдааны компаниудын нэг бөгөөд 2015 оноос хойш “Bacchus” брэндийг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлж “Dong-A ST” компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Өнөөдөр албан ёсны гэрээгээ үзэглэж байгаадаа туйлын баяртай байна. Цаашдаа бид энергийн ундааны нэр төрлөө улам өргөжүүлж, хэрэглэгчиддээ үргэлж чанартай, найдвартай, эрүүл бүтээгдэхүүн хүргэхийг зорин ажиллах болно.
“Dong-A ST” компаний олон улсын бизнес хариуцсан захирал Ин Сү Парк:
- Монголын зах зээлд “BACCHUS” брэндийг амжилттай нэвтрүүлсэн төдийгүй энергийн ундааны зах зээлд хамгийн өндөр хувийг тогтоож 2018 онд гайхалтай үр дүн үзүүлсэн “Бишрэлт Трейд” ХХК-ийнхандаа баяр хүргэмээр байна.
Манай компани анх 1961 онд энергийн ундаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 1967 оноос хойш Солонгосын эм ханган нийлүүлэгчдийн салбартаа тэргүүлэгч компани болж чадсан.
Цаашдаа бид чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг тасралтгүй хүргэхээр зорьж байгаа ба Солонгосын №1 энергийн ундаа Bacchus нь Монголын хэрэглэгчдийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг болно гэдэгт итгэж байна.
“Бишрэлт Трейд” ХХК-ийн борлуулалт хариуцсан ахлах менежер С.Болд-Эрдэнэ:
Монголын зах зээл дээр “Dong-A ST” компанийн бүтээгдэхүүнийг зөвхөн “Бишрэлт Трейд” ХХК албан ёсоор худалдан борлуулах эрхтэй.
-Нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж байна вэ?
-Одоогийн байдлаар таван нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчиддээ хүргэж байна. Анх оруулж ирээд өдгөө 9 дэх жилдээ тасралтгүй хүргэсээр байгаа.
-Хамгийн сүүлд шинээр оруулж ирсэн бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгнө үү.
-2 сарын өмнөөс “Bacchus D” энергийн ундаа болон “Honey lemon” гэх ундааг шинээр оруулж ирсэн. “Bacchus” нь D витамин агуулсан, эрүүл мэндэд тустай. Харин “Honey lemon” нь зөгийн бал, лемон, витамин C агуулсан тул ходоодны үйл ажиллагааг дэмжих, эрч хүч сэргээх, шарталт тайлах зэрэг олон давуу талтай байгаа.
-Зах зээлд баталгаагүй, найдваргүй олон төрлийн энергийн ундаанууд байдаг. Тэдгээрээс “Dong-A ST” компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрхэн ялгах вэ?
-Тэгэлгүй яахав. Хэрэглэгчид хүнсний аюулгүй байдлыг хангасан баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх эрхтэй. “Dong-A ST” компанийн энергийн ундааг ялгахын тулд эхлээд лого, хаяг шошгыг сайн харах хэрэгтэй. Дараа нь мэдээж албан ёсны борлуулагчдаас худалдан авалт хийх нь хамгийн найдвартай юм.
-Ямар ямар газруудаар борлуулагдаж байгаа вэ?
-Веллмарт, Номин, E-mart, Оргил, Алтан жолоо зэрэг бүх сүлжээ дэлгүүрүүдээс гадна Улаанбаатар хотод бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй зургаан нэр, найман нэрийн бүх дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа тул хэрэглэгчид та бүхэн өөрт ойрхон дэлгүүрээсээ худалдан авалт хийх боломжтой.
Захиалгын утас: 88115422