Таван улирал дараалан плэйоффт шалгарч чадаагүй Лос Анжелес Лэйкерс багийн энэ зуны шилжилт хөдөлгөөн олны анхааралд байв. Шинэ их гурвал, бүр шууд аваргын цомд хүрч мэдэх их гурвалыг бүрдүүлэх боломжтой байсан ч бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Удтал хүлээсэн Пол Жорж гэрээгээ сунган Оклахомад үлдэж, Сан Антонио Спөрс Кавай Леонардыг хойдрүү илгээснээр энэ боломж замхарсан билээ.
Фенүүд нь долдугаар сарын нэгэн хүртэл мөрөөдлийн баг төсөөлөн амьдарч байлаа. Түүнээс хойш шинээр авсан тоглогчид хүлээлтээс өөр байсан нь нууц биш. Ражон Рондо, Майкл Бийсли, Лэнс Стивенсоныг Лэйкерсийн өмсгөлийг хэзээ нэгэн цагт өмсөнө гэж төсөөлж ч байгаагүй бол Кентавиус Калдвелл Поптой гэрээгээ сунгасанд нь гайхаж хоцров. Хүлээлтээс өөр, бас таамаглал дэвшүүлэхэд амаргүй бүрэлдэхүүнийг задлах гэж хичээе. Гарааны бүрэлдэхүүнээс эхэлье.
ГАРАА : ТӨВ – ЛЕБРОН – ИНГРАМ – КАЛДВЕЛЛ ПОП - БОЛЛ
Төвд одоогоор Жавэйл МакГий, Ивица Зубац, Мориц Вагнер гэсэн гурван тоглогч байна. Нас, туршлага, тэсрэлттэй байдлыг нь харвал МакГий гараанд гарах төлөвтэй. Гэвч сэлгээнээс гарах Зубац одоо болтол лигт хэрхэн тоглох арга барилаа олоогүй яваа. Хөдөлгөөн удаан, алдаа ихтэй, шидэлт оновчтой бус.
Рүүкий Мориц Вагнерын хувьд хэдийгээр давгүй сонголт болсон гэж байгаа ч гэмтэлтэй, бас туршлагагүй. Энэ гурван тоглогчийн хэн нь ч төвийн байрлалд гараанд гарсан хангалттай биш, тийм болохоор Леброн Жеймс төвд гэсэн жижиг тавтыг ихээр ашиглана гэсэн таамаг байна.
Бусад байрлалын хувьд гараанд гарах нь тодорхой тоглогчид юм. Холбогчийн байрлалын тухайд илүү дэлгэрэнгүй өгүүлэх учраас үлдээе. Ерөнхийдөө гарааны тавтыг харахад Леброн Инграмын довтолгоо, Лонзо Калдвелл-Попын гурвын шидэлт зонхилно. Төвд хэн байх нь сонин биш. Хамгаалж чаддаг байх нь чухал.
СЭЛГЭЭ : РОНДО – ХАРТ – СТИВЕНСОН – КУЗМА – БИЙСЛИ
Улирлын өмнөх гарч байгаа мэдээллүүдээс харахад Лэйкерс сэлгээнээс төвийн тоглогчийг тийм ч олон минут ашиглахгүй байх. Ирээдүй болон оноо авах чадварыг нь бодвол Кузма хүчний довтлогч дээр олон минут тоглоно. Үүн дээр Леброн 36+ минут гэхээр багагүй хугацааг төвд өнгөрүүлж магадгүй харагдаж байна.
Хартын хувьд КСП-н минутыг тэнцүү, зарим тохиолдолд илүү хувааж ч мэдэх өсөж яваа залуу тоглогч. Хамгаалалтын идэвх, өнгөрсөн зуны бэлтгэл тоглолтын төвшинг нь нэг шат ахиулсан гэж найдаж байгаа. Стивенсон, Бийсли нарын хувьд Никс болон Пэйсирст эдлэж байсан эрх мэдлээ мартсан нь дээр болов уу, тэд одоо сэлгээний 8,9 дэх тоглогчид болсон.
ROOKIE
Святослав Михайлюк, Моритц Вагнер хоёрыг Лэйкерс драфтаас сонгосон. Давгүй сонголтууд. Солилцоогоор Айзаак Бонга гэдэг Конго тоглогчийг Филадельфиагаас солилцоогоор авсан. Михайлюк саяхан Украйны шигшээ Испаниг хожиход гол тоглогч нь байж 22 оноо авсан, бас зуны лиг дээр үзүүлсэн тоглолтоос нь харахад чадварлаг оноо авагч бололтой.
Харамсалтай нь ирэх улиралд түүнд хангалттай минут Лэйкерс өгч чадахгүй. Вагнерын тухайд ч ижилхэн. Рүүкий тоглогчдоос амжилт хүлээдэг тогтсон уламжлал энэ жилээс л алга болж бага плэйоффын төвшинд өрсөлдөх болно. Бонгагийн тухайд ярих бүр ч шаардлагагүй биз.
ЛЭЙКЕРСИЙН ҮНДСЭН ХОЛБОГЧ ЛОНЗО БОЛЛ
Лонзо Болл Лэйкерсийн ирээдүй. Хэрэв хүссэн хэмжээнд хүрч чадвал тэр дараагийн Жэйсон Кидд болох чадвартай тоглогч юм. Харин яагаад байрлал дээр нь том өрсөлдөгч авч ирэв? Өрсөлдөгч гэж харах ёстой юу? Энэ асуултын хариултыг удтал хайсны эцэст олсон. Мэжик Жонсон “Бид Лонзо Боллд өнгөрсөн жил бүх боломжийг нь өгсөн, гэвч нэг зүйлийг мартсан байсан нь зөвлөгч юм.
Түүнд сайн зааварлагч, зөвлөгч хэрэгтэй” гэсэн байна. Рондо Лонзогийн ментор буюу талбай дээрхи багш нь болох ажээ. Коби ч үүнийг олзуурхан харснаа хуваалцлаа. “Рондо тоглолтод сайн бэлддэг, бичлэг олон цагаар үзэж дүн шинжилгээ сайн хийдэг тоглогч, энэ зан нь Лонзогийн сагсан бөмбөгийн ойлголт сайнаар нөлөөөлнө” гэв. Лэйкерсийн гарааны холбогч Лонзо Болл, түүний сэлгээ болон ментор нь Ражон Рондо. Энэ хүртэл төөрөлдөж олон таамаг дэвшүүлж байснаа нуухгүй ээ.
ХАМГААЛАЛТ
Лэйкерсийн жижиг тавт амжилт олохгүй байх шалтгаан бий гэвэл тэр нь хамгаалалт болж таарна. Төвдөө Леброн–Кузма гэж гарсан нөхцөлд л жижиг тавт бүрдэж чадах бөгөөд будагтай талбай уруу хүссэн нь орж болох зай нээгдэнэ. Гэвч Кузмагийн дутагтал нь хамгаалалт бас дамжуулалт. Түүний өөгүй гэмээр шидэлт, авсан оноонууд л өнгөрсөн улиралд сөрөг талыг нь бага ярихад хүргэсэн болохоос хамгаалалтын хувьд тааруухан байсан.
Уг нь Рандл–Леброн–Инграм/Кузма–Харт/КСП–Болл гэсэн нөхцөлд илүү хамгаалалттай, довтолгоотой, шидэлттэй байж болох байсан ч Рандл Лэйкерст үлдэхийг хүсээгүй нь харамсалтай. Жулиус Рандл Лэйкерсийн ирээдүйн төлөвлөгөөнд багтаагүй нь үнэн бол аль болох эрт салсан нь ч зөв байх. Гэвч Лэйкерсийн будагтай талбайн хамгаалалт ирэх улирлын гол асуудал болно.
ШИДЭЛТ
Жижиг тавттай сагсан бөмбөг дэлгэрэх шалтгаан нь байрлал голохгүй гурвын шугамын араас шиддэг болсноос эхлэлтэй. Өмнө нь гурваас шидэхийн тулд шидэгч гэх тодотголтой нэг тоглогчийг гаргаж, түүнийгээ суллан хувилбар хэрэгжүүлдэг байсан бол одоо бүгд л зогсож байгаа газраасаа шиддэг болсон.
Шидэлт сагсан бөмбөгт ноёрхож байна. Тэгвэл Лэйкерсийн шинээр авсан туршлагатай тоглогчид болох Ражон Рондо, Майкл Бийсли, Лэнс Стивенсон, Жавэйл Макгий нар яг үүний эсрэг. Тэд шидэлттэй биш залалт ихтэй хоцрогдож яваа сагсан бөмбөгийн тоглогчид атал Лэйкерс ийм арга барилыг юуны учир сонгов?
ТААМАГ
Бүсийн өрсөлдөөн жинхэнэ гамшиг. Плэйоффын төлөө гэлтгүй аваргын төлөө өрсөлдөж буй 3-4 баг бий. Үүн дээр нь найдвартай плэйоффт багтдаг 3-4 баг бий. Плэйоффын төлөө эцсийн мөч хүртэл өрсөлддөг Денвер Наггетс дээр ДеАндре Жордан, Лука Дончичийг авсан Даллас Маверикс нэмэгдэнэ. Амаргүй өрсөлдөөн болно. Хэрэв Леброн өрнөдөд ирсэн эхний жилээ плэйоффыг өнжвөл түүний бүх цаг үеийн шилдэг гэсэн ярианд сэв сууж мэднэ. Тийм учраас хичээхээс өөр аргагүй нөхцөлд л очсон доо.
Б.Ялалт