Израиль улсын нутаг дэвсгэрээс дэлхийн хамгийн урт настай архины төрлийн бүтээгдэхүүн олджээ. Энэ нь 13000 жилийн өмнө баяр ёслолд хэрэглэгдэж байсан шар айрагны төрлийн ундаа болохыг археологичид тогтоожээ.
АНУ болон Израиль археологичдын хамтарсан баг Израилийн хойд хэсэгт орших Хайфа дахь Ракефетийн агуйд хайгуул явуулж байх үедээ тус шар айргийг илрүүлжээ.
Энэхүү шар айраг нь эртний нүүдэлчин, анчин овгийн хүний булшнаас олдсон ба тэд нэгнийгээ оршуулахдаа доор нь цэцэг, ургамал дэвсэж мөн согтууруулах ундааны төрлийн шингэн хийж оршуулдаг байжээ. Энэ нь талийгаачид хүндэтгэл үзүүлж буй хэлбэр байсан байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Тэрхүү шингэн нь өнөөгийн бидний ууж хэрэглэдэг шар айрагнаас илүү сул амттай ч исгэх үйл явц орсон согтууруулах ундааны нэг төрөл мөн гэдэг нь батлагджээ.
“Хэрвээ бидний зөв бол энэ нь дэлхий дээрх хамгийн эртний архины төрлийн бүтээгдэхүүн болох юм.” хэмээн Хайфагийн их сургуулийн археологийн профессор Дани Надел хэлжээ.
О.Хандмаа
Эх сурвалж: www.news.com.au