Энэ сарын 8-9-нд БНТУ-ын нийслэл Анкара хотноо зохион байгуулагдсан 11 дэх удаагийн "Plastic Battle Armor Modeling Show" уралдаанд Монгол Улсаа төлөөлөн Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн, моделист П. Эрхэмбаяр оролцлоо. Түүний угсарсан байлдааны танк “Хобби 1:72” төрөлд амжилттай өрсөлдөж, тэрээр тусгай байрын шагнал хүртжээ.
Нийт арван төрөлд зохиогдсон тус уралдаанд Турк, Серби болон Монгол Улсын 100 орчим моделист өрсөлдсөн байна. Энэ тэмцээнийг жил бүр зохион явуулдаг ч манай улсаас анх удаа өрсөлдөж, анхны олон улсын медалийг авчирлаа.
Дайны үед хэрэглэж байсан ямар нэгэн байлдааны танкийг угсрахдаа яг адилхан болгох үүднээс эхлээд түүхээ уншиж судална. Дараа нь шинжлэх ухаан талаас нь судална.
Энэ жил 11 дэх удаагаа Турк Улсад болсон тэмцээнийг үүсгэн байгуулагчдын нэг, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М. Ахмет Язалын санаачилгаар өнгөрсөн сард "Байлдааны Хуягт Техникийн Пластик Загварын уралдаан"-ыг Монголд зохион байгуулсан юм. Тус уралдаанд Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн, моделист П. Эрхэмбаярын угсарсан байлдааны танк шалгарснаар олон улсын тэмжээнд оролцох эрх, Турк Улсад зорчих тийзээр шагнуулжээ.
Бид моделист П. Эрхэмбаярын сэтгэгдлээс хуваалцсан юм.
-Энэ тэмцээнд оролцсоноор олон улсын туршлагаас судлах, дэлхийн түвшний загварын арга барилд суралцах сайхан боломж олдлоо. Маш их мэдээ, мэдэлэл хуримтлуулсан. Тиймээс ирэх сарын эхээр тэмцээнд явж ирсэн туршлага, олж авсан мэдээллээрээ энэ төрлийн спортоор хичээллэдэг моделистуудад а зориулж сургалт хийхээр төлөвлөж байна. Монголд энэ чиглэлээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг 1500-аад сонирхогч бий. Үүнээс 50 орчим нь идэвхтэй хичээллэж байна.
-Энэ хоббиг спортын төрөл болтол нь хөгжүүлж чадсан орнуудын нэг бол Турк. Дараа жил энэ тэмцээнд оролцох уу?
-Оролцоно гэж хэлээд ирсэн. Бид олон улсын уралдаанд боломж олдвол оролцохыг хичээдэг. Гол зорилго маань шинэ технологийг Монголдоо нутагшуулах юм. Турк яах аргагүй спортын төрөл болтол нь хөгжүүлсэн. Туркийн Элчин сайд ч өөрөө ийм хоббитой учир бидэнтэй холбогдож санал тавьсан юм. Би монголчуудын хэрэглэж үзээгүй олон будаг, пигментийн дээжээс авчирсан. Монголд танкны модель, будаг, хэрэгслүүд олдоц муутай.
-Дууриамал пластик загварын спортоор хичээллэх нь ямар ач холбогдолтой вэ?
-Сүүлийн үед залуу үеийнхэн их хичээллэх болсон. Жишээ татвал, дайны үед хэрэглэж байсан ямар нэгэн байлдааны танкийг угсрахдаа яг адилхан болгох үүднээс эхлээд түүхээ уншиж судална. Дараа нь шинжлэх ухаан талаас нь судална гэх мэт. Тэгээд ямар материалаар жижиг деталуудыг орлуулахаа бодно, эрэлхийлнэ, хайна. Их тэвчээр шаарддаг. Тийм учраас залуу үе хичээллэх нь сууж сурахаас эхлээд олон талын ач холбогдолтой
-Баярлалаа. Танд амжилт хүсье.