Наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляци зургаан хувь болж, өсөлт саарсан нь хүнсний бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотой гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Долоодугаар сард инфляци 7.7 хувь хүрсэн нь сүүлийн нэг жилийн дээд түвшинд байв. Харин наймдугаар сард зургаан хувь болсон нь сүүлийн таван сарын доод түвшинд хүрч буурсан үзүүлэлт болсон юм.
Долоодугаар сард инфляци өсөхөд хүнсний ногоо, мах, хатуу түлш, шатахуун зэрэг дөрвөн бүтээгдэхүүн голлон нөлөөлсөн бол энэ сард хүнсний ногооны үнэ 80 орчим хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Төв банкнаас 2018 онд инфляцийг найман хувьд тогтворжуулах зорилго тавьсан юм. Богино хугацааны төсөөллөөр энэ онд инфляци зорилтот түвшнээс давах эрсдэл бага гэж мэдэгдээд байна.
Б.Бямбасүрэн