Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн “Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номын нээлт боллоо.
Тэрээр энэхүү номдоо 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2012, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, 2012, 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны ХБНГУ-ын Бундестагийн сонгуулийн үйл явцад хийсэн судалгаа, улс төрийн намын санхүүжилт, гишүүнчлэлийн талаарх бодлогын судалгаа, зөвлөмж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлт, ерөнхийлөгчийн ба парламентын засаглалын харьцуулсан судалгаа зэрэг өнөөгийн Монголын улс төрд тулгамдаад байгаа олон асуудлыг багтаажээ.
Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг номыхоо талаар “Интернетийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдсэн сүүлийн хэдхэн жилд зөвхөн сонгуулийн кампани төдийгүй улс төрийн бусад бүхий л үйл явцад сошиал сүлжээний үүрэг нэмэгдэх болов. Популист улс төрчид болон намууд сошиал сүлжээний хяналт багатай байдлыг ашиглан хуурамч мэдээ, гүтгэлэг тараах үйлдэл хийх болсон нь АНУ, Франц, Герман зэрэг уламжлалт ардчилсан дэглэмт улс орнуудын сонгуулиас харагдаж байна.Өөрөөр хэлбэл популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин цахим популизм болж хувирч байгаа юм” хэмээн нээлтийн үеэрээ онцолж байлаа.
Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номын нээлтэд МУИС, ШУТИС, ШУА-ын эрдэмтэн багш нарын төлөөлөл, улс төр судлаачид болон улстөрчид, Ц.Мөнцэцэг багшийн шавь нар хүрэлцсэн ирсэн байв.
Энэхүү номын редактороор Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ц.Ганболд ажиллажээ.
Ц.Ганболд: Монголын улстөрчдийн байнга унших ширээний ном нь болно
-Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ц.Ганболд: “Доктор Ц.Мөнхцэцэг энэ номондоо Монголын улс төрийн шинжлэх ухаанд урьд өмнө судлагдаж байгаагүй цоо шинэ сэдэв болох “Цахим популизм”-ын асуудлыг Монголын болон АНУ, ХБНГУ-ын сүүлийн сонгуулиудын жишээн дээр авч үзэж судалгааны эргэлтэнд оруулж байгаагаараа шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтой ажил болжээ гэсэн юм.
Дашрамд дурдахад, Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг нь Өнөөдөр сонины Улс төр, гадаад мэдээний албанд сэтгүүлч, тоймч, орчуулагч, 2002 оноос МУБИС-д багш, 2008 оноос Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, 2018 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улстөрчийн имиж мейкингийн мэргэжилтэн юм.