55 жилийн түүхтэй “Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан”-ы тов тодорлоо.
Анх 1964 оноос зохион байгуулж ирсэн энэ барилдаанд улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Н.Батсуурь, улсын арслан М.Мөнгөн, Д.Ганхуяг, Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарди П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Н.Ганбаатар, Ш.Жаргалсайхан нарын цуутнууд хүч үзэж, тодрон гарч байсан түүхтэй.
Эхний жилүүдэд хоёр ангилалд хүч сорьдог байсан бол 2012 оноос гурван насны ангиллаар зохион байгуулж байгаа билээ.
Өнөө жилийн УАШБарилдаанд 18 /1999.01.01-2000.01.01/, 17 /2000.01.01-2001.01.01/, 16 /2001.01.01-2002.01.01/ гэсэн гурван насны ангилалд 21 аймаг, есөн дүүргийн аварга шалгаруулах барилдаанаас шалгарсан хөвгүүд хүч үзэх боломжтой юм.
УАШБарилдаан ирэх сарын 12-14-нд Орхон аймгийн Эрдэнэт хотноо болно.
Т.Түмэндэмбэрэл