Наймдугаар сарын байдлаар инфляц 8 хувиас 7 руу нэг пунктээр уруудлаа. Үүнд хүнсний ногооны үнэ нөлөөлжээ гэх сайхан мэдээ саяхан тарсан.
Гэвч ам.долларын ханш төгрөгийн эсрэг аажим боловч эрчээ алдалгүй чангарсаар байна. Өчигдөр нэг ам.доллар банкууд болон арилжааны цэгүүдэд 2506 төгрөг болж өслөө. Ингэснээр импортын барааны үнэ өсөх эрсдэлтэй.
Энэ оныг 2400 гэсэн ханштай угтсан ам.доллар ийнхүү 2500-г давж, 2.9 хувиар өсчихлөө. Ер нь жил бүрийн намар ханш аажим өсдөг. Үүнд долларжих үзэгдэл буюу гадаадад сурах монгол оюутнуудын сургалтын зардал зэргийг доллар руу хөрвүүлэх үйл явц нөлөөлдөг гэж Төв банк тайлбарладаг юм. Өөрөөр хэлбэл улирлын шинжтэй хэлбэлзэл гэж үздэг.
Уг нь Монголбанк болон Үндэсний статистикийн хорооноос танилцуулдаг, макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг байна.
Ханшид шууд нөлөө үзүүлдэг гол хүчин зүйл болох гадаад валютын албан нөөц сүүлийн нэг жилд 1.3-аас 2.9 тэрбум ам.доллар болж өсчээ. Гэхдээ энэ дүн тавдугаар сараас хойш буурсныг анхаарах хэрэгтэй.
Мөн алт худалдан авалт 2014 оноос хойш тогтмол өссөөр.
Эдийн засагчдын ярьдгаар ам.долларын орох урсгал буюу бидэнд ам.доллар авчирдаг дараагийн хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт.
Өнгөрсөн оны эцсээр энэ дүн 18 тэрбум ам.доллар байсан бол энэ оны хагаст 18.9 тэрбум ам.доллар болж үл ялиг өсжээ. Ямартаа ч буураагүй, тогтвортой байна.
1.2 тэрбум ам.доллар бол манай гадаад валютын ЦЭВЭР НӨӨЦ буюу Монголбанкны атгаж буй гол хөзөр.
Тэгвэл одоо гарах урсгалыг харцгаая. Бид дээрх эх үүсвэрүүдээс цуглуулж буй америк доллараа чухам юунд зарцуулан, энэ валют улам үнэ цэнэтэй болж, төгрөгөөс төө хол зөрсөөр байна вэ?
Гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны эцсээр 2.5 тэрбумд хүрч өссөн ч валютын цэвэр нөөц 800 сая ам.доллар байв. Монголбанкны богино хугацаатай зээлийг хассанаар гадаад валютын ЦЭВЭР НӨӨЦийн дүн гардаг.
Монголбанк БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн дүн болох 1.7 тэрбум ам.долларыг богино хугацаатай зээлд тооцдог. Хэлцлийн хугацаа 2020 онд дуусна.
Тэгвэл одоогийн албан нөөц болох 2.9 тэрбум ам.доллараас 1.7 тэрбумыг хасахаар 1.2 тэрбум ам.доллар үлдэж байна. Энэ бол манай улсын гадаад валютын ЦЭВЭР НӨӨЦ буюу Монголбанкны атгаж буй гол хөзөр.
Албан болон цэвэр нөөц хоорондоо алд дэлмийн зөрүүтэй байсаар. Иймд Төв банк алгуур өсөж буй ханшийн өөрчлөлтийг чимээгүй ажиглаж сууна. Тус банк гадаад валютын арилжаа зохион байгуулахаа зогсоосон нь үүнийг батална.
Тэд ханшийн огцом хэлбэлзэл үүссэн нөхцөлд л захад нөлөөлж, валют арилжаанд оролцоно. Бусад тохиолдолд эрэлт нийлүүлэлт л ханшийг тогтоох учиртай хэмээн тайлбарлаж байна. Гэхдээ чухам хэдэн хувь, хэдэн төгрөгөөр ам.доллар чангарахыг ОГЦОМ ХЭЛБЭЛЗЭЛ гэж үзэхээ мэдэгдээгүй байна.
Харин одоо Засгийн газрын өр төлбөрт анхаарлаа хандуулъя. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газар 5 их наяд төгрөгийн өр төлснийг саяхан зарлав.
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нийт 5 их наяд 698 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 4 их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбум/-ийн өр барагдуулжээ. Энэ оныг дуустал дахин 875 тэрбум төгрөгийн зээл төлнө. Энэ бол гадаад дотоод зээлийн нийлбэр дүн. Энэ нь улсын төсвийн зарлагыг ихээхэн нэмэгдүүлж, төсөвт дарамт болж буй нь тодорхой.
Эцэст нь импортын дүн мэдээг харъя. Эдийн засаг эргээд сэргэх хэрээр импорт ч өсөв. Энэ оны эхэнд ердөө 361 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг бид гаднаас худалдан авчээ. Харин өнгөрсөн сард 3 тэрбум 800 сая ам.доллар болж өссөн байна. Энэ нь ам.долларын эрэлтийг өдөөн, үнэ өсгөхөд нөлөөлжээ.