Японы цаас үйлдвэрлэгч компаниуд маркетинг ба судалгааны нэгжүүддээ дэлхий даяар хуванцарын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, цаасны ирээдүй бол хоосон үг биш гэдгийг ойлгуулах даалгавар өгчээ. Тусгайлан байгуулсан хэлтсүүд сав баглаа боодлын аль ч төрлийг цаасан бүтээгдэхүүнээр орлуулах технологи боловсруулах зорилт тавив.
Түүнчлэн Засгийн газар болон компаниуд пластик уут, аяга, соруул гэх мэт нэг удаагийн бүтээгдэхүүнээс татгалзахыг эрмэлзэж буй үед цаасан бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөхийн тулд төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулна. Саяхан Starbucks кофены сүлжээ 2020 он гэхэд пластик соруулаас бүрэн татгалзахаа зарласан бол Disney, McDonald’s зэрэг компани энэ чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй.
Үүний дараахан Японы цаас үйлдвэрлэгчид ийм арга хэмжээ авч байгаа нь цаг үеэ олсон хэрэг юм. Гэтэл Японы зоогийн газрууд, жижиглэн худалдаачид пластикаас татгалзах тухай олигтой ярихгүй байгаа нь Токио 2020 оны олимпын тоглолтод бэлтгэж байгаа үед хачирхалтай явдал гэж цаасны нэгэн компанийн захирал хэллээ.
Японы Засгийн газар удахгүй уг салбарын судалгаа, хөгжүүлэлтэд татаас олгох санаачилга гаргаж, цаасны үйлдвэрлэлийн хүчин чадлыг дэмжих байх гэж салбарын нэг шинжээч үзэж байна. Дэлхийд цаасны борлуулалтаар топ тавд багтдаг Oji Holdings шинээр байгуулсан “инновацыг дэмжих төв”-дөө захирлуудыг томилон ажиллуулж эхэлсэн юм.
Nippon Paper-ын анхаарал татсан нэг шинэ технологи бол хүнсний үнэрийг хадгалдаг цаасан уут бөгөөд төмсний чипс зэрэг хүнсийг савлах боломжтой.
Тус компанийн дотоод өрсөлдөгч Nippon Paper Industries өнгөрсөн сард мөн “Цаасжуулалтыг дэмжих оффис” байгуулжээ. Уг хэлтэс олон жил үргэлжилсэн цаасгүй оффис хэмээх үгийн оронд “Цаасаар юу хийж чадахаа харуулах боломж олгоё” гэсэн уриа дэвшүүлэв.
Судалгаа, маркетингийн нэгжүүд кофе ба түргэн хоолны сүлжээнүүдэд цаасан соруул, цаасан таг зэргийг ашиглахыг санал болгохоос гадна хэрэглээний бүтээгдэхүүн үйлчдвэрлэгчдэд хандаж, шампунь, шингэн саван гэх мэт шингэнийг сүүний савтай адил хатуу цаасанд савлахыг ятгахаар ажиллана.
Тус компани бизнесийн боломж өргөжиж байгааг мэдэгдсэн Гэвч Nippon Paper-ын захирлууд цаасжуулах хөдөлгөөний хамгийн том саад тотгор нь үнэ өртгийн асуудал байгааг хүлээн зөвшөөрчээ.
Тухайлбал, цаасан соруул пластик соруулаас зургаа дахин илүү үнэтэй бөгөөд түүхий эдийн үнээс голлон шалтгаалдаг аж. Түүнчлэн цаасан сав хийхэд пластикаас илүү хүндрэлтэй байдаг. Пластикийг халаагаад наадаг бол цаасыг заавал цавуудаж наах хэрэгтэй.
Nomura банкны цаасны салбарын шинжээч Такаоми Коно “өнөөгийн байдлаар цаас илүү үнэтэй, үйлдвэрлэхэд бэрхшээлтэй байгаа нь зах зээлд борлуулалт өсгөхөд гол саад болж буй ч үйлдвэрлэгчид технологио сайжруулж, Засгийн газар татаас олгох байх гэж бодож байна” хэмээн дүгнэлээ.